Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагаас орон даяар эхэллээ. Шалгалт зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд явагдах юм.

Энэ онд 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байна. Төгсөгчид өнөөдөр 10:00-11:40 цагийн хооронд Монгол хэлбичгийн шалгалт, 15:00-16:40 цагийн хооронд физикийн шалгалт өгнө.

Шалгалт өгөхдөө анхаарах зүйлс: 

Шалгалтад орохдоо авч ирэх баримт бичиг:

  • Бүртгэлийн хуудас – Сургуулийн захирлын гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулсан байна. харин өмнөх оны төгссөн шалгуулагч QR кодоор баталгаажсан хуудсыг шууд хэвлэнэ авч ирнэ.
  • Суудлын хувиар
  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Хориглох зүйл:

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Та харьяа сургуулийн оноогдсон шалгалтын байранд шалгалт эхлэх цагаас нэг цагийн өмнө очих ёстой.


ЭЕШ-ын хуваарь болон шалгалт авах байруудын мэдээллийг ЭНД дарж харна уу



Шалгалтын дүн хэзээ гарах вэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө 
www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.