Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?
2018/06/19
АНУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 онд бичсэн захидал Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудлын тайлал, тайлбар болж байна.
Сүүлийн үед Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд “Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түглээ.
Үүний тайлбар ч Марк Минтоны захидалд байна. Ер нь УИХ-ын гишүүдийг лоббидох, өөрийн талд урвуулах асуудал Оюутолгойн гэрээг батлагдах үеэс яригдсан. Энэ тактикийн “автор” нь С.Баяр. Тухайлбал, Марк Минтоны захидалд “Оюутолгойн гэрээг батлах ажлын хэсгийнхэн болон Д.Зоригт сайд УИХ дээр олон цагийг өнгөрөөж гишүүдтэй нэг бүрчлэн хэлэлцээр хийж, асуултад хариулж, санаа бодлыг нь сонсож байсан. Оюутолгойн хэлэлцээрийн багийн ажилтан Р.Бат-Эрдэнийн хэлснээр Засгийн газрын энэхүү нээлттэй лобби нь С.Баяр сайдын бодож олсон УИХ-ын гишүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор өргөн баригдахаас өмнө гэрээний нөхцлүүдтэй танилцуулах зорилготой “арга” байсан” гэжээ. Энэ арга одоо Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг дээр үргэлжилж байх шиг байна. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-аас гишүүдэд захидал илгээсэн болохыг тодотгосон юм. Тэрээр “Захидал дахь саналууд хуулийн төслүүд яг үг өгүүлбэрээрээ явж байна. Та нар үнэхээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу. Энэ хуульд “Ам Чам”-аар дамжуулсан “Рио Тинто”-гийн лобби явж байна” гэж хэлж байв. “Ам Чам”-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей нь өмнө нь “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар дөрвөн жил орчим ажилласан байдаг. Эндээс Ч.Улаан тэргүүтэй УИХ-ын гишүүдэд ирсэн захидлын агуулга юу байв. Яагаад Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын захидлын агуулга Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдав гэсэн том асуудал гарч ирнэ. “Ам Чам”-ын УИХ-ын гишүүдэд илгээсэн захидалдаа үндсэн хоёр санаа тусгажээ. Тэр нь лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан энэ хоёр агуулга нь “Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийж байгаа алхам боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүн уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээл хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш” гэж захидалдаа онцолсон байна. Уг захидал нийт зургаан хуудас бөгөөд ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга дахь тодорхой заалтуудыг ингэж өөрчлөх ёстой гэсэн байдлаар нэг бүрчлэн задлан бичсэн нь анхаарал татна. Ийнхүү Оюутолгойн асуудал дээр УИХ-ын гишүүдийг лоббидох С.Баярын тактик үргэлжилж байгаа бололтой.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2018/06/20
Монгол маань хаанахын эзэнтэй л болчихоод байна даа
Зочин · 2018/06/20
Анх л гишүүдэд нэг нэг сая ногоон өгсөн гээд шуураад байсан биз дээ. Их хурал дээр гараа дэмжсэн гишүүдийн нэрсийг гаргаж харахад урд авилга авч байсан саяхан дахин авсан нь тодорхой болно ..энэ нарсийг зарлаач ээ

Зочин · 2018/06/19
Gui ene pzdaag shuud buudad alchih hun mongold baidaggui um bhda Uzliin umhii adgiin 9 n shiden burdsen uheeriin buzar uhcheesen hun turhtei hulgaich uvguniig shde uter turgen nud ni uhaj tolgoi giin tasdaj shataah heregtei bn aa huur iig