Ерөнхий сайд асан С.Баярын хорих ангиас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжиж, улмаар батлан даалтад гарсан. Тэрбээр  Оюутолгойн гэрээний асуудлаар “Яахав дээ би нэг хэлсэн ш тээ. Өөрийгөө бас ч гэж нэг тийм сүрхий мундаг амьтан гэж. Би нэг тийм хүмүүжилгүй хүн юм уу. Ерөнхийдөө гөжүүд. Оюутан байхаасаа  бардам хүн байсан. Оюутолгойн гэрээг байгуулсан гавьяа  нэг өдөр яригдана. Магадгүй 2021-2030 он. Тэр үед ямар байхыг нь би мэдэхгүй. Монголын түүхийг аваад үзвэл тухайн үедээ эх орондоо гавьяа байгуулсан, ихийг хийж бүтээсэн эх орончид бүгд л шалгуулж, шийтгүүлсэн байдаг. Ю.Цэдэнбал даргыг юу хүлээж байсан бэ, Цэдэнбал даргын бүх цол хэргэмийг хурааж, хүний нутагт…Тэрний дэргэд бид жаргаж байгаа юм бишүү. Тийм учраас би өөрийнхөө дутагдлыг мэддэг. Магадгүй ганц нэг хүнтэй яриа тохирох ёстой юмыг хийгээгүй учраас “яасан их өөртөө итгэлтэй юм”, “яасан их бардам нөхөр вэ” гэж хандыг маань хага дарах гээд байж магадгүй л дээ. Дарагдахгүй шт.

Би 60 хүртэлээ ингээд явчихсан юм. 61-ээс өөр зарчим барьж амьдраад яах юм. Утгагүй биз дээ тийм ээ. Бардам байсан минь буруу байх. Гэхдээ бардамнаад бас  би яваагүй. Оюутолгойн ордыг хөдөлгөх нь тухайн үеийн миний бодол. УИХ-аар намайг баталж байхад зарим ганц хоёр гишүүн Оюутолгойн ордыг чи Монголын ард түмэнд гэмтэй хийсэн. Өөрөө ер нь хахуульд үйлчилнэ ч гэх шиг. Манай намын хүн шүү дээ. Манай нам ч юу байхав. Ардын намын хүн шүү дээ. Тэр үед би тэсэлгүй хэлсэн. Уучлаарай миний байгуулсан Оюутолгойгоос улсын төсөв чинь бүрдэж байгаа шүү. Асуувал би хариулж чадна. Шаардлагагүй зүйлд өөрийгөө сурталчилаад элдэв зүйл болохгүй. Нэг дуугарсан зүйлдээ л дуугарна” хэмээн мэдээллээ.

Б.Учрал

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10241