“Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно
2018/06/26
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.