Өнгөрсөн шөнийн тоглолтын тойм
2018/07/02
Оросууд Испаничуудыг гэрт нь буцааж 1/4 шигшээд хүч үзэхээр туналаа
Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд өнөө үдэш /2018.07.01/ манай цагаар 22 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээгийн Испани-Оросын тоглолт эхэлж, Оросууд багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеевийн ачаар 1:1 (4:3)-аар хожиж дуулиан тарьсан түүхэн ялалт байгуулав.
Энэхүү тоглолтын 12 дахь минутад Испанийн /С.Рамос/ булангийн цохилтоор Сергей Игнашевич өөрийн хаалгандаа авто гоол оруулснаар Испанийн шигшээ тэргүүлж эхэлсэн.
Харин 41 дэх минутад Испанийн Жерара Пикегийн гар бөмбөгт хүрсэнээр торгуулийн цохилтыг 11 метрээс Артем Зюба өшиглөж тэнцээний гоолыг оруулсан юм.
Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшилтийг ихэнх цагт гартаа авч тоглосон ч Оросын хаалганд гоол оруулж чадалгүй тоглолтын үндсэн 90 минутад /1:1/ тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд нэмэлт 30 минутыг сунгаж тоглосон ч испаничууд гоол хийж чадаагүй юм.
Харин энэ тоглолтыг шийдвэрлэх торгуулийн цохилтыг хийхэд Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Испанийн шигшээ багаас Коке, Яго Аспас нар алдсанаар 2010 оны дэлхийн аварга испаничууд 2018 оны ДАШТ-ээ өндөрлүүлж, харамсалтайгаар гэртээ харихаар боллоо.
Энэхүү түүхэн тоглолтыг Испанийн хаан VI Филипп Москва хотноо хүрэлцэн ирж үзсэн бөгөөд түүнтэй хамт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев шигшээ багийнхаа ялалт байгуулахыг харсан юм.
ХОРВАТУУД ДАНИЙН ШИГШЭЭГ 1:1 (3:2) ХОЖИЖ ¼ ШИГШЭЭД ОРОСУУДТАЙ ТОГЛОНО
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Дани-Хорватын тоглолт ОХУ-ын Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 02 цагт эхэлж, Хорватын 1:1(3:2) ялалтаар өндөрлөв.
Хасагдах шатанд таарсан энэ хоёр улсын тоглолт дөнгөж эхлээд ганц минут болж байхад Данийн М.Йергенсен Томас Делейнийн дамжуулалтаар анхны гоолыг оруулсан бол Хорватын Манджукич 4 дэх минутад тэнцээний гоолыг хийж тэдний тулаан ширүүн өрсөлдөөнтэй болох эхлэлийг тавьсан боловч үндсэн цагт тэд дахин гоол хийж чадалгүй дуусгав.
Хоёр багийн нэмэлт 30 минутын 26 дахь минутад Хорватын талаас 11 метрээс торгуулийн цохилт хийх боломж олдож Лука Модрич цохилт хийсэн юм. Харин түүний цохилтыг хаалгач Шмейхель хааж багаа аварлаа.
Ингээд торгуулийн цохилтыг хийхэд 3:2-оор Хорватын /Иван Ракитич хожлын цохилт хийв/ шигшээ хожиж, долдугаар сарын 7-нд ¼ шигшээд ОХУ-ын шигшээ багтаа тоглохоор болов.
иргэн · 2018/07/02
Эзнийхээ дэргэд гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр Оросууд нутагтаа болж буй тэмцээнд үнэхээр Азтай Одтой Хийморьтой байна дөө* Урьд нь хичнээн удаагийн Аварга баг Дэлхийд Од болсон тоглогчид байлаа гээд ч* Оросын баг тааруухан уу тааруухан гэхдээ л тэр бол бүгд өчигдөрийн явдал * өнөөдөр Оросын баг Испанийг хожсоно уу хожсон энэ бол өнөөдөрийн үйл явдал* Россия и всех Русских Народов Поздравляем с Вами* дальше в перёд Россия* Ура*
Зочин · 2018/07/02
Oir baidgiin orosuudaa bravo ok
Зочин · 2018/07/02
Оросууд браво