Атар зэрэг олон талхнууд сав боодлын шаардлага хангахгүй байна
2013/03/20
2013 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, уг хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих эрх бүхий байгууллагууд талх нь дээр хэрхэн хяналт тавьж байгаа талаар Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.
Энэхүү хурлаар шаардлага хангахгүй уут сав баглаа боодол бүхий талхнуудыг олон нийтэд зарлажээ. Өмнө нь “Гоё” тарагны талаар хэвлэлийн бага хурал зарлан тус бүтээгдэхүүний шаардлага хангахгүй байгаа алдаа дутагдалыг илчилж байсан Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо одоо талхны сав боодлын талаар дорвитой арга хэмжээ авах хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Тус холбооны ажилтнуудын шалгалтын явцад Үндсэн хүнс, Атар өргөө, Атар, Хан Туул Трейд, Бавж талхны цех, Дадал буриад зэрэг талхнууд сав баглаа боодлын стандартын шаардлага хангаагүй гэсэн дутагдал илсэрнийг танилцуулсан юм.
Энгийн жишээ гэхэд л нэг удаагийн хүнсний гялгар уутаар талхаа ороон хэвлэлийн будагтай цаасан шошго хамт баглах зэргээр худалдаанд гаргаж байгаа зэрэг жишээнүүдийг дурдаж байв. Энэ шалгалтад бидний сайн мэдэх бөөрхий талх Атар талх зэрэг бүтээгдэхүүн багтаж алдаа дутагдал томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд хүртэл байгаа нь хуулийн хэрэгжилт хэрхэн үйлчилж байгааг харуулж байгаа юм.
С.Отгон