Англичууд Колумбын шигшээг 1:1 (4:3)-аар хожлоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Kолумб-Английн шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнгөрсөн шөнийн 02 цагт эхэлж, 1:1  (3:4)-өөр Английн шигшээ багийн хожлоор өндөрлөв.

Энэхүү тоглолтын анхны гоолыг Английн довтлогч Харри Кейн 57 дахь минутад хийсэн юм. Харин Хуан Куадрадогийн дамжуулалтаар хамгаалагч Иерри Мина (90+3) минутад тэнцээний гоолыг Английн хааалганд оруулсан.

Улмаар нэмэлт 30 минутанд хоёр баг гоол оруулж чадаагүй бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоос Колумбын шигшээ 3:4-өөр ялагдал хүлээж гэртээ харихаар болж англичууд ¼ шигшээд туналаа.

ШВЕДЧҮҮД ШВЕЙЦАРИЙН ШИГШЭЭ БАГИЙГ 1:0-ЭЭР ХОЖИЖ ¼ ШИГШЭЭД ТУНАЛАА

ОХУ-д болж хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээ тоглолтын Швед-Швейцарийн шигшээ багийн тоглолт Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.03/ өнгөрсөн шөнийн 22 цагт эхэлж, тулаан 1:0-ээр Шведын шигшээ багийн хожлоор өндөрлөв.

Энэхүү тоглолтын 66 дахь минутад Шведын хагас хамгаалагч Эмиль Форсберг, Тойвонены дэмжлэгтэйгээрцорын ганц гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар швейцарьчууд гэртээ харихаар болсон юм. Ийнхүү эн тэнцүүхэн ур чадвартай энэ хоёр багаас шведчүүд ¼ шигшээд хүчээ сорихоор тунаж үлдлээ.