Машинаа ухрааж байхдаа санамсаргүйгээр гурван настай ач охиноо дайрч аминд нь хүрчээ
2018/07/05
Өчигдөр буюу энэ сарын 4-ний өдрийн 14 цагийн орчимд Баянззүрх дүүргийн нутаг дэвсгэр, 12 дугаар хороо буюу Хонхор тосгонд оршин суудаг айлын хашаанд харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Учир юу гэвэл гурван настай охин хашаанд тоглож байхад эмээ нь машинаараа ухрахдаа мөргөн амь насыг нь хохироожээ.
Тухайн үед жолооч нь том оврын Прадо жийп машин жолоодож байж. Ямартаа ч энэхүү мэдээллийг жолооч нарт анхаарал болгоомжтой автомашинаа жолоодон эргэн тойронд бага насны хүүхэд байгааг сайтар ажиглаж хөдөлгөөнөө эхлүүлж байгаарай гэсэн үүднээс сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.