Төрийн далбааны өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэх гэж байна
2018/07/10
Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан.
Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.
Энэ өдрийн хүрээнд цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цэргийн алба хаагчид оролцох юм байна.