Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахаар боллоо.

Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Манай улсын хүүхдийн 70 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд өгдөг юм.