Судлаач Б.Галаарид үнэгүй лекц уншина
2013/03/20
Сэтгүүлч, судлаач Бадам-Очирын Галаарид бөө мөргөл, тэнгэр шүтлэг, уламжлалт ёс заншлын талаар үнэгүй лекц уншина. “Мөнх тэнгэрийн ухаан” нэртэй энэхүү лекц нь Монголын уламжлалт гүн ухаан, тэнгэр шүтлэгийн мөн чанарыг олон нийтэд таниулж, шинээр сэргэж буй бөө мөргөлийг зөв голдиролд нь оруулах, аль ч шашныг хүндэтгэн үзэж эв эеийг эрхэмлэдэг Монгол төрийн уламжлалт бодлогыг таниулах зорилготой аж.
Судлаач Б.Галаарид гоц үзэгдэл, парапсихологийн чиглэлээр “Онгод тэнгэрийн зараалаар”, “Парапсихологийн унших бичиг”, “Нууц ертөнцийн тухай өгүүллүүд”, “Бөө мөргөлийн тухай бичвэрүүд” зэрэг ном бичиж, “Бөө мөргөл тэнгэр шүтлэг”, “Ид шид, гоц мэдрэхүй”, “Лам хувраг, төөрөг зурхай”,"Далд ертөнцийн ил үнэн", "Тэнгэризм ба монголчууд", "Мөнх тэнгэрийн ухаан" зэрэг бүтээлүүдийг эмхэтгэж, К.Филимоновын “Нууц ертөнцийн тэмдэглэлүүд”, “Үл танихуйн хил гатлахуй”, “Нострадамустай ханьссан түүх”, П.Одинцовын “Бид бүгдээрээ зомби”, Илья Чусовын "Физикч-гоц мэдрэхүйтний тэмдэглэлүүд” мөн гадаадын гоц мэдрэхүйтнүүдийн тухай,“Далд ухамсрыг нээхүйн ухаан” номыг орчуулан гаргасан, энэ салбартаа нэр хүнд бүхий судлаач юм.
Хорь гаруй жилийн судалгааны ажлын явцад олж мэдсэнээ олон нийтэд хүргэх “Мөнх тэнгэрийн ухаан” лекц 2013 оны 3 сарын 23-ны бямба гаригийн 12 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын ордонд болно.