ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
2018/07/14
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн нэгэн. Санчир гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрч хүч, өөртөө итгэх итгэл, сексийн чадвар болон дур булаам байдал нэмэгдэнэ. Найз нөхөдтэйгөө харьцах, сонирхолтой хүмүүстэй уулзах, уран бүтээлийн эрэл хайгуул амжилттай болж сэтгэл ханамж авчирна. Та дургүйцлээ хадгалах биш мартах хэрэгтэй. Үүнд дотоод сэтгэлийн тайван байдал тусална. Үдшийг хайртай хүмүүстэйгээ өнгөрөө.
ҮХЭР (4/20-5/20)
Ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Амьдралын болон сексийн хүч аажмаар өснө. Гэхдээ эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа та хуурч, буруутай үйлдэл гаргаж болзошгүй. Өнөөдөр хэт идэвхитэй байх хэрэггүй. Эрч хүчээ бэхжүүлж сайхан амар.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил дээр ахиц гарч хамтран ажиллагсад тань таны зүтгэлийг үнэлнэ. Бие даасан хүмүүс ч заримдаа одоо болон өнгөрсөнд гаргасан амжилтаараа бахархахаасаа илүүтэйгээр одоо байгаа байр сууриндаа үлдэхийг хүснэ. Хэрэв нөхцөл байдал сайжирвал өөрийн мэргэшсэн чадвараа харуулахаас бүү ичээрэй. Илүү их хичээх нь сайн үр дүн авчирна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөрчлөлт шинэчлэлт хийснээр хүмүүстэй хамтран ажиллах гайхам авьяас билгээ харуулах болно. Ямар нэгэн зүйл хувийн амьдралд нь сайнаар эргэх болно. Таны авьяас билэг бодит ажил хийх явцад л харагдана. Найдлага эсвэл гэнэтийн таатай нөхцлийг хүлээх хэрэггүй. Өнөөдөр ихэнхи хүмүүсийн сэтгэл санаа тавгүй, нэг дээшилж нэг доошлох өдөр.
АРСЛАН (7/23-8/22)
Өөрчлөлт шинэчлэлт хийснээр хүмүүстэй хамтран ажиллах гайхам авьяас билгээ харуулах болно. Ямар нэгэн зүйл хувийн амьдралд нь сайнаар эргэх болно. Таны авьяас билэг бодит ажил хийх явцад л харагдана. Найдлага эсвэл гэнэтийн таатай нөхцлийг хүлээх хэрэггүй. Өнөөдөр ихэнхи хүмүүсийн сэтгэл санаа тавгүй, нэг дээшилж нэг доошлох өдөр.
ОХИН (8/23-9/22)
Өөрчлөлт шинэчлэлт хийснээр хүмүүстэй хамтран ажиллах гайхам авьяас билгээ харуулах болно. Ямар нэгэн зүйл хувийн амьдралд нь сайнаар эргэх болно. Таны авьяас билэг бодит ажил хийх явцад л харагдана. Найдлага эсвэл гэнэтийн таатай нөхцлийг хүлээх хэрэггүй. Өнөөдөр ихэнхи хүмүүсийн сэтгэл санаа тавгүй, нэг дээшилж нэг доошлох өдөр.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны оюун ухаан хурц болж, итгэл үнэмшилийг авна. Мөн та гадагш гарах хүсэлд автагдана. Нөхцөл байдлыг гартаа авч чадах байсан ч илүү их хичээх хэрэггүй. Хэдийгээр маш их эрч хүчтэй байх боловч хэсэгхэн хугацаанд гуниглаж магадгүй. Ах дүүсийн хоорондох харилцаа сайжрах болно. Энэ үед хүүхэд насныхаа тухай дурсан ярихад тааламжтай. Хялбархан биелүүлж болох амлалтаа хэрэгжүүл. Спортоор хичээллэх нь илүү их дасгал хийх, шинэ найзуудтай болох сайхан арга зам байж болох юм.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өдөр тутмын ажилдаа шинэ арга нэвтрүүл. Ер нь үл ойшоодог байсан өчүүхэн жижиг зүйлээс баяр баясгаланг авч эхэлнэ. Гудамжинд зөрж өнгөрсөн хүн рүү инээмсэглэ. Эсвэл цэвэр агаарт амьсгал. Ямар нэгэн юм хийхээр амласан ч мартсан болохоо гэнэт санана. Гаргасан алдаагаа хүлээн зөвшөөр. Утсаар ярьж чин сэтгэлээсээ уучлал гуй.
НУМ (11/22-12/21)
Хосуудын хувьд романтик харьцаа таатай байгаа хэвээр байх болно. Харин ганц бие хүмүүст найзаараа юм уу интернэтээр дамжуулан зохион байгуулсан сохор болзоо амжилт авчирч гайхшируулна. Таны гол бай чинь зөн билиг учир совиндоо итгэ. Гэвч төсөөлөн бодох чадвар чинь бодит байдалд нөлөөлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Хайр дурлалын тухайд нэлээд сайн мэдээ сонсох боловч өөрийн анзаараагүй байдлаасаа болж алдахаас сэргийл. Өнөөдөр бүх өдрийн турш өөрийн оюун ухаанаа хяна. Алдахгүйн тулд бүхнийг тунгаан бод. Хэн нэгнийг гомдоохгүйн тулд маш сайн харьцаандаа анхаар. Өөртөө итгэх хүчээ ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга.
ХУМХ (1/20-2/18)
Цэвэр агаарт зугаалах алхах нь таны эрүүл мэндэд хэрэгтэй. Ойр дотны хүмүүстэйгээ харьцахдаа болгоомжтой байж өөрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэрэгтэй. Тайван байдал нь таны сэтгэл санаанаас шууд хамаарна. Санаа зовоож байгаа асуудлаараа мэргэжилтээс зөвлөгөө авахдаа мөнгө хайрлах хэрэггүй.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр саад тотгор их учрах хэдий ч та сөрөн зогсох чадвартай байна. Ирж буй боломжуудыг талархан хүлээж ав. Танайд айлчин гийчин ирж амралтын өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Таны эргэн тойронд юу болж байгааг сайтар ажигла. Шинэ сонирхсон зүйлээ урьдын хийж байсан зүйлээрээ солино. Үдшийг хайртай хүнтэйгээ аз жаргалтай өнгөрүүлнэ.