Холливудын нэрт жүжигчин саяхан ОХУ-ын Сангк-Петербург хотод зочилсон байна. Түүнийг зочид буудлаасаа гарч явах үеэр фенүүд нь хамтдаа зургаа авхуулахыг хүссэн ч түүний гадаад төрх тэдний санааг зовоожээ.

Жонни Дэпп нилээд турсан бөгөөд эрүүл мэндийн хувьд сайнгүй харагдаж буй талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Харин эдгээр мэдээллийг няцааж  өдгөө 54 настай Жонни Дэппийн гадаад төрх өмнөхөөсөө бага зэрэг өөр харагдаж байгаа боловч эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй талаар DailyMail.com мэдээлжээ. 

www.Seen.mn