Дархан-Уул аймагт АНУ-ын “Тэргэнцэр” төсөл хэрэгжлээ
2018/07/15
2018 оны 07 сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд “Hope Haven West” ашгийн бус байгууллага болон Т.Эс-Олдох түүний гэр бүл хамтарч Монгол улсад “Тэргэнцэр” төслийг хэрэгжүүллээ.
АНУ-аас 20 гаруй мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд оролцсон төслийн баг 100 хувь өөрсдийн зардлаар Монголд хүрэлцэн ирж, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг хэд хэдэн аймгийн 160 хүүхэд, 40 том хүний тэргэнцрийг хүн тус бүрийн биед нь тохируулан угсарч өглөө.
“Hope Haven West” байгуулагаас 200 гаруй тэргэнцэр, нөхөн сэргээх эмчилгээний багажийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, томчуулд хандивлаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Rotary Club International” байгууллагын залуус тэргэнцэрүүдийг онгоцноос тосч агуулахад хураах, зорилтот хүмүүст түгээх, орчуулга хийх, угсрах ажилд тусласан байна.
Жил гаруйн өмнө Монгол-Германы хамтарсан Отгонбаяр санг үүсгэн байгуулагч, ХБНГУ-ын Бавари мужийн ИХТөлөөлөгч Н.Солонго “Тэргэнцэр” төсөлд хамрагдах боломж байгааг мэдээлж, Дархан-Уул аймаг дахь Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан (Ц.Эрдэнэбаяр, Ц.Энхбаяр), Дархан-Уул аймгийн ХБИЧҮЭХороо (Я.Оюунчимэг, Jan Broeckx) хамтран төсөлд хамрагдах 28 хүүхдийн анкетийг бүрдүүлж, АНУ амьдарч буй Т.Эс-Олдох руу e-mail-ээр илгээсэн юм. АНУ-д Т.Эс-Олдох гэр бүлийн хамт анкетыг хүлээн авч бидний болон бусад аймгийн олон хүүхдүүдийг тэргэнцэртэй болгохоор хичээнгүйлэн уйгагүй хөөцөлдөж, өнөөдөр ажил хэрэг болгож байгаад үнэхээр талархаж байна.
2018 оны 07 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт АНУ-ын “Тэргэнцэр” төслийн багийн 24 эмч, мэргэжилтнүүд ажиллаж, Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сангийн анкеттай Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумын 28, олон улсын Ахиллис –Монгол байгууллагын анкеттай 5, нийт зорилтот бүлгийн 33 хүүхэд, томчууд төсөлд хамрагдаж, тухайн хүний нас, биеийн жин, онош, бэрхшээлд тохирох, зөвхөн өөрт нь зориулан тааруулан угсарсан өндөр чанартай, олон үйлдэлт тэргэнцэртэй боллоо.
Тэргэнцэр төсөлд хамрагдсан хүүхэд, томчууд тэдгээрийн асран халамжлагч, эцэг эхчүүд төслийн баг, зохион байгуулагчдад маш их талархаж байлаа.
Дархан-Уул аймагт ажилласан “Hope Haven West” ашгийн бус байгууллага, төслийн баг хамт олон, Т.Эс-Олдох түүний гэр бүл, төслийн баг ирж ажиллах бэлтгэл, нөхцлийг хангах, тэргэнцэр угсарч хандивлах, зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажилд идэвхтэй оролцсон, хандив туслалцаа үзүүлсэн байгууллага, хувь хүмүүс болох:
- Дархан-Уул аймгийн ИХТ Д.Элдэвсайхан
- Дархан-Уул аймгийн ИХТ Б.Жавхлан
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг
- Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн Захиргаа
- Шүтэн-Уул ХХК-ийн Захирал Н.Оюунцэцэг
- Асар тэнгэр өөдөө ТББ-ын тэргүүн Ц.Намдаг
- Дархан билгийн нүд ХХК
- Тэмүүлэн цагаан хоолны газар
- Иргэн Д.Мөнххишиг
- Шинэ-12 Хуримтлалын бүлэг
- Хатан Ухаан шүтэхүй ТББ
- Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуулийн сурагчид
- Дархан-Уул аймгийн ХБИЧҮЭХороо
- Бельги улсын иргэн Jan Broeckx
- Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сангийн дүү нар та нартаа болон сэтгэл гарган дэмжиж тусласан бүх хүмүүст баярлалаа.