Дэлхийн аваргад санаанд оромгүй өндөр амжилт үзүүлээд буй Хорват улс нь 1991 онд Югаславын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан юм. 

Зүүн Европын Балканы хойгт орших энэ улс 4,284,889 иргэдтэй ажээ. Тус улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичийг хамгийн тачаангуй Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг. ОХУ-д зохион байгуулагдсан ДАШТ-д VIP суудлаас бус үзэгчдийн суудлаас багаа дэмжсэн нь ямар энгийн хүн гэдгийг нь тодорхойлж байна хэмээн хэвлэлүүд онцолжээ. 

Өчигдөр ширүүн тэмцэл дунд болж өнгөрсөн ДАШТ-ын аварга шалгаруулах тулаанд Хорватын баг Францын багт хожигдож хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ч энэ бол тус улсын хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх онцгой амжилт юм. Тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг хүлээн авч өөрийн биеэр баяр хүргэж цэцэг бэлэглэжээ.

- Колинда Грабар Китарович 1968 оны 4 сарын 29-нд төрсөн

- 2003-2005 онд Хорватын Европын интеграцийн сайд, Гадаад харилцааны сайд

- 2005-2008 АНУ-ын Хорватын элчин сайд

- 2008-2011 НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах 

- 2011-2014 НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга 

- 2015 оны 2-р сарын 19-ний өдрөөс хойш Хорватын Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
 

www.Seen.mn