Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс МУГТ О.Бурмаа алтан медаль хүртлээ
2014/01/26
Олимпийн хошой аварга, Дэлхийн аварга, Европ тивийн АШТ-ий гурван алт, 2 мөнгөн медальт ОХУ-ын алдарт бөх "ИВАН ЯРЫГИНИЙ" нэрэмжит тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын КРАСНОЯРСК хотод зохион байгуулагдсан юм.
Тус тэмцээнд 75 кг-ийн жинд барилдсан МУГТ Очирбатын Бурмаа эхний тойрогт гоц мөргөснөөр хагас шигшээ шатанд шууд шалгаран үлдсэн. Мөн ОХУ-ын бөх Алена Стародубева болон Беларусийн бөх Василиса Марзалюк нарыг дараалан ялснаар жиндээ аваргаллаа. Түүний хувьд өмнө нь "Иван Ярыгиний" нэрэмжит тэмцээнээс гурван удаа мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жингийн ангилалд барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд мөнгө, эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд барилдсан Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Монголын тамирчдын дасгалжуулагчдаар Буяндэлгэрийн Батбаяр, Зэвэгийн Дүвчин, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нар ажиллажээ.
Д.Ана