"World cup 2018"-ын үеэр талбай рүү гүйн орж дэггүйтсэн залуус "Pussy Roit" хамтлагийн гишүүд байжээ
2018/07/17
"World cup 2018"-ын финалын тоглолтын үеэр дүрэмт хувцастай залуус талбай руу гүйн орж тоглогчдод саад болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Тэгвэл уг залуус Оросын "Pussy Roit" хамтлагийн гишүүд байжээ. Тэд цагдаагийн дүрэмт хувцас түрээслэсэн хэмээн мэдүүлжээ. Тэднийг Орос улсын нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр тус бүр 15 хоног баривчилж 3 жилийн турш ямар нэгэн спортын арга хэмжээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Уг хамтлаг нь феминист үзлийн эсрэг Оросын панк рок хамтлаг бөгөөд анх 2011 оны 8 сард 20-30 насны 11 эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна. Хамтлагийн гишүүд нийгэмд тулгамдаж буй асуудлын эсрэг хурц шүүмжилж, эсэргүүцдэг нь олон хүний эсэргүүцэлтэй тулгардаг байна. Тэд 2012 онд Ерөнхийлөгч Путиныг эсэргүүцсэн жагсаалд оролцож хамтлагийн анхны гурван гишүүн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Тэд энэ удаагийн үйлдлээрээ цагдаагийн албан хаагчид ард түмний амьдралд сөргөөр нөлөөлдөг тухай харуулахыг зорьсон хэмээн тайлбарласан байна.
www.Seen.mn
hi · 2018/07/18
he he erdoo ch gemt hereg hev juram zorchoogui humuus shig bayasgalantai tsaraitai estoi gandan buurahgui humuus umaa ug ni neex surtei gemt hereg hiigeegui l dee