Хурд хэтрүүлсний улмаас осолдож хоёр хүүхэд энджээ
2018/07/19
Өнөө өглөө буюу 2018.07.19-нд 08 цагийн үед Багахангай орчмын замд Pruis 20 маркийн авто машин хурд хэтрүүлж яваад дугуй нь буудан осолдсон байна.
Авто машинд таван хүн зорчиж явсан бөгөөд гурав нь хүүхэд байсан аж. Харамсалтай нь хоёр хүүхэд нь газар дээрээ нас баржээ.
Энэ ослыг нүдээр харсан нэгэн жолооч бичихдээ,
Багахангай орчимын замд хурд хэтрүүлж явсан Prius20 маркийн авто машин дугуй нь буудсны улмаас замаас гарч агаар дээр хэд бүтэн эргэлдэж 3 хүүхэдтэйгээ явсан гэр бүл харамсалтайгаар 2 хүүгээ газар дээрээ алдаж нэг охин ь аарцаг биеэрээ хүнд бэртэж ээж, аав нь өөрсдөө босож чадахгүй болсонтой таарлаа. Үнэхээр нүд хальтрам байлаа. Цагдааг ирхээр нь явлаа түргэн дуудсан ирж байгаа байх. Тэр хүний ёолж байгаа, дуу нь гарахгүй амь тэмцэж байгаа охиныг, нас барсан хүүхдүүдийг харах үнэхээр хэцүү, нүд хальтрам байлаа. Хурд бол үхэл шүү хүмүүсээ !!! Гэр бүлийн тань амь нас таны гарт байгааг үргэлж сана !!!
Сайн явж ирсэн үү гэхээс
Хурдан явж ирсэн үү гэдэггүй шүү
SHARE хийж хурд хэтрүүлдэг ойр дотны хүмүүсдээ анхааруулаарай !!! гэсэн байв
Амралт зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд замд гарч байгаа иргэд та бүхэн авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, хурд хэтрүүлэлгүй явж, өөрсдийн болоод бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалъя
Зочин · 2018/07/19
hurd hetruulsnii gai
zochin · 2018/07/19
vhsende yarch hurd hetrvvlj dawhidag bnaa.hairan saihan hvvhdvvd .