Олон улсын төлбөрийн картын системийг Монголд анхлан нэвтрүүлэгч Голомт банк сугалаат урамшууллыг зарлалаа.

Таны олон улсын төгрөгийн Мастеркартаар хийсэн доорхи гүйлгээнүүдийн 50,000₮ тутамд 1 ширхэг сугалаа олгогдоно. Үүнд:

•    ГОЛОМТ БАНКНЫ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГА дээр хийгдсэн гүйлгээ;

•    ГАДААД УЛСЫН КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГА дээр хийгдсэн гүйлгээ;

•    Бүх төрлийн ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ гүйлгээ.


Сугалааны 1-р шат 02.28-ныг дуустал үргэлжилж азтай 5 харилцагч хосоороо Bruno Mars-н тоглолтыг үзэх бол сугалааны 2-р шат 03.31-ныг дуустал үргэлжилж азтай 3 харилцагч хосоороо Аваргуудын лигийн финалын тоглолтыг үзэх болно.


Та хараахан олон улсын төгрөгийн Мастеркарт эзэмшигч болж амжаагүй байгаа бол Голомт банкны дурын салбарт хандан карт нээлгэж сугалаат урамшуулалдаа хамрагдаарай.