Бензин цацуулж түлэгдсэн залуу амиа алджээ
2018/07/22
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 13-нд үл таних хүн хоёр залуугийн биен дээр бинзен асгаж шатаасан балмад хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Хохирогч болох хоёр залуу 34, 37 настай, эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Хохирогч Б.Цогтсайхан нь 34 настай бүтэн өнчин 60 хувийн түлэгдэлтэй, ах нь 25 хувийн түлэгдэлтэй байсан. Харамсалтай нь өчигдөр хохирогч Б.Цогтсайхан их хэмжээний түлэгдлийн улмаас амь насаа алджээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, тухайн өдөр ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргасан аж. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалсан байдаг. Хэрэгтэн дүүгийнх нь дээрээс дахин бензинд асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэрэг гарсан.
Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг олж тогтоон шалгаж байгаа аж.
зочин · 2018/07/23
арай ч дээ
Зочин · 2018/07/22
Hogiig alah vumsan
Зочин · 2018/07/22
Ум ма ни бад ми хум. Адгуусан дээрээ бензин асгаад өөрийг нь яг адил ал өөр яриа байхгүй.
ZOCNIN · 2018/07/22
mongolcnuud mini zerleg balmad hynii unergyi muu hynees bolgoomjilj bai . ewgyi omog uur ihtei yu cn hiij medex hynii medeeleliig oron nutag sum dyyrgiin zugees sain sudalj tiim hynees hol yawax buyu hualtand blgax, tuunii benzin awcn yawaagyu hiij bgaag ni hymyys medeegyi gejuu.. ene bol olon tumnii haraa hyanalt iluu sain bh heregteig haruulj bna . haiarn saihan zaluu axiigaa hamgaalsan saihan setgeltei zaluu bjee um maani badmi hum
· 2018/07/22
Bid chin yasan azgui humuus ve? Ene niigem ene tsag ued amidarch bgaa maani buruu yum gej uu?
· 2018/07/22
Bid chin yasan azgui humuus ve? Ene niigem ene tsag ued amidarch bgaa maani buruu yum gej uu?