Малчин залуус нэгнийхээ төмсөгийг засан аминд нь хүрсэн ноцтой хэрэг гарчээ
2018/07/22
Сүүлийн үед хот суурин гэлтгүй орон нутагт хүртэл сэтгэл сэрдхийлгэм хэргүүд гарах болжээ. Саяхан л гэхэд амьд хүн рүү бензин цацан шатаасан ноцтой хэрэг гарч, үүний улмаас түлэгдэж шатсан хоёр хүний нэг нь амиа алдсан харамсалтай явдал тохион удаагүй.
Гэтэл орон нутагт үүнтэй төстэй балмад хэрэг дахин бүртгэгджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн малчин залуус нутаг усанд нь бэлчээр хайн нүүдэллэж ирсэн Дундговь аймгийн хоёр малчин залуугийн төмсгийг засч шийтгэсний улмаас нэг нь нас барсан мэдээлэл байна.
Эл хэрэг юунаас үүдэлтэйг тодруулахад, Дундговийн малчин залуус Өвөрхангайн малчдын малыг хулгайлаад авч явж байсныг мэдсэн малчид малаа авахаар очихдоо малын хулгайчдыг ийн шийтгэж, балмадаар ханджээ. Энэ хэрэг одоогоор цагдаагийн газар шалгагдаж байгаа аж.
хүннү · 2018/07/23
Мал хулгайлсан бол зохих шийтгэлээ амсах ёстой. Гэхдээ энэ шийтгэлийг хуулийн байгуулага өгнө, хэрэв хуулийн байгуулга өгөхгүй бол хохирогчид өөрснөө л шийтгэдэг байх даа. өөр яах юм хамаг юмаа муу хулгайчид алдчихаад зүгээр сууж байх уу? Хулгайч нарыг хатуу шийтгэх хэрэгтэй. Өвөрхангайхнаар төсвийн мөнгө хулгайлсан хэдийгээ "засуулах" юмсан даа.
Зочин · 2018/07/22
Худлаа мэдээлэл цацахаа болих хэрэгтэй. Өвөрхангайд одоогийн байдлаар тийм хэрэг бүртгэгдээгүй байна.
zochin · 2018/07/22
hunii ami malaas dor boljee. mongol huuligui bolj shiitgeliig hurtel hen durtai n heregjuulj bn. ene zuunii etses ghd uls oron maani muhuh bhaa.
зочин · 2018/07/22
энэ ч арай хэтэрнээ..уул нь бид чинь хуультай улс харин албан тушаалтнууд хуулийг гууль болгосноос болж хүмүүс өөрсдөө шийтгэлийг дураараа хийдэг болж байна..цаашид юу болохыг хэнч таашгүй..
зочин · 2018/07/22
энэ ч арай хэтэрнээ..уул нь бид чинь хуультай улс харин албан тушаалтнууд хуулийг гууль болгосноос болж хүмүүс өөрсдөө шийтгэлийг дураараа хийдэг болж байна..цаашид юу болохыг хэнч таашгүй..