Засгийн газрын ордоны хажууд байрлалтай Таван Богд компанийн барилгад гал гарчээ
2018/07/23
Өнөө өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж буй "Таванбогд" компанийн галерейн байранд гал гарлаа.
Онцгой байдлын алба галыг 8 цаг 30 минутын орчим бүрэн унтраасан бөгөөд цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлын тус газар түр хамгаалалтанд гарчээ.
Тус барилгыг Таван Богд групп нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан билээ. 1926 онд байгуулсан хуучин төрхийг нь хадгалан орчин үеийн загвар дизайны шийдэлтэйгээр хослуулан сэргээж Galleria Ulaanbaatar нэртэй худалдаа, үйлчилгээний төв байгуулах ажил эхлээд байгаа юм.
zochin · 2018/07/23
luivarchingiin uym shataj bn
Зочин · 2018/07/23
hamag onoteo oodtei bolgoniig avsan biz deeeee
иргэн · 2018/07/23
яахав дээ анхнаасаа энэ Барилга чинь НЭнхбаярын өмч энэ тэр гээд л Хэрүүлийн бузар шингэсэн юм хэзээ олигтой болдог билээ дээ Хар хэл ам дагуулсан юу ч бай заавал Гай дагуулдагийн нэг тод жишээ юм дөө ер нь ч тэгээд бусдын Нүд харц тусаж Харуусал дагуулсан эд хөрөнгө дараагийн Хүндээ сайн юм хэзээ ч авчирахгүй гэдэг ш дээ
ЗОЧИН · 2018/07/23
ЭЭ ХАЙРАН, ЯАЧИХАВ АА? САЙХАН БАРИЛГА БОСЧ БАЙСАН ЮМСАН. ГАЙГҮЙ БАЙГАА?