“МИАТ”-ийн мөлжүүр буюу “Mонголиан Айрлайнс” групп
2013/03/21
Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) гэх мөлжүүртэй махыг зулгааж, эцэстээ чөмгийг нь ташаж “Mонголиан Айрлайнс” групп мэндэлсэн хэрэг эхнээсээ л ээдрээтэй байсан.
Өдгөө сэжигтнүүд анх өгсөн мэдүүлгээс татгалзаж байгаа нь хэргийг улам далдалж, учгийн үзүүрийг орооцолдуулж орхисон. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн есөн хүнийг цагдан хорьж, шалгаж байгаа ч үр дүн гаралгүй байсаар өнөөдөртэй золгов. Харин энэ зуур МИАТ-тэй холбоотой дахин нэг шуугиан дэгдсэн нь “МИАТ” болон “Монголиан Арйлайнс” гэх нэрний үндэс угсааг хайх ажил байлаа. Түүнчлэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 2005-2010 онд МИАТ-ийн Коммер, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, “Монголиан Айрлайнс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан гавьяат нисгэгч О.Бат-Эрдэнэ, мөн албан тушаал хашиж байсан Ц.Орхон түүний гэргий Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нар тусдаа нэг нэг өмгөөлөгч хөлсөлсөн явдал нь олны сонирхол татсан хэвээр байна.
НЭР НЭГТЭЙУЧРААС НЭГТГЭХЭД АМАРХАН
МИАТ нь төрийн нөмөр нөөлөгт багтддаг учраас агаарт даяалзалгүй “аюулгүйхэн” нисдэг компани. Өөрөөр хэлбэл, төр хяналтаа салгавал нислэгийн орон зайгаа алдаж, бусдын өгөөш болоход амархан. Учир нь МИАТ-ийг төр монополоор “эрхлүүлж”, гадаад тивтэй холбох ганцхан гарц болгосон байдаг. Гэхдээ хэт их “эрхлүүлж” анхаарлаа сулруулсаны улмаас дотроосоо идэгдэж өнөөдөр ялзарчихаад байна. Үүнийг тайлахын өмнө “дайны эрсдэл” гээч нь хэрхэн бий болсон тухай товчхон тайлбарлья. 2001 оны ёсдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон аймшигт халдлагыг хүн бүр мэдэх биз ээ. Террористууд онгоц барьцаалж тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан ихэр хоёр худалдааны цамхагийг сөнөөсөн байдаг. Үүнээс улбаалж дэлхийн улс орнууд болзошгүй дайн, терроризмийн эсрэг “дайны эрсдлийн” санд даатгуулж эхэлсэн. Харин энэхүү даатгалд томоохон гүрэн, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг авиа компаниуд даатгуулдаг. Түүнчлэн ийм төрлийн даатгалын үйлчилгээ эхлэхэд гадны даатгалын томоохон компанид давхар даатгуулах учиртай. Гэтэл манайх дур мэдэн эл үйлчилгээг эхлүүлж, улмаар зорчигч бүрийн тийзнээс таван ам.долларыг 2006 оноос “дайны эрсдэлд” авсан байдаг. Улмаар тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө цугларч 2007 оноос эл мөнгө гадаад руу гарч, орсон баримт байдаг. Нэг ёсондоо, улсын мөнгө угаагдаж ирээд “Монголиан Айрлайнс” групп болсон таамаг бий. Энэ шалтгаанаараа ч өдгөө тус компанитай холбоотой ажилтнууд шалгагдаж байна. Харин юуны учир МИАТ-ээс салан тусгаарласан хуучин удирдлагууд “Монголиан Айрлайнс” нэрийг сонгосон нь сонирхолтой. Төрийн өмчийн МИАТ компани монголдоо энэ нэрээрээ харин гадны улсуудад Монголын иргэний агаарын тээвэр буюу латинаар “Монголиан Айрлайнс” гэх нэрээр явдаг. Гэтэл гадныхан байтугай бид нар андуурахаар дахин нэг авиа компани мэндэлсэн нь Ч.Хоролсүрэнгийн “Монголиан Айрлайнс” болж таарсан. Тэд МИАТ-ийн түүхийг “хулгайлж” онгоцныхоо бөөрөн дээр “Since 1956” буюу “1956 оноос одоог хүртэл” гэсэн бичгийг нааж улмаар олон жил нислэг үйлдсэн туршлагатай компани мэт “PR” хийж эхэлсэн байдаг. Мэдээж нэр нэгтэй учраас үүнийг хийхэд амархан байх. Хэрэг дээрээ тус групп нь 2011 онд байгуулагдаж, 2012 оны арваннэгдүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ авсан байна. Харин нислэг үйлдэх тусгай зөвшөөрлөө 2012 онд авчээ. Үүнээс өмнө буюу Ч.Хоролсүрэн МИАТ компанид ажиллаж байх хугацаандаа тус компанийн олон улсад танигдсан “Mongolian Airlines” нэрийг өөр дээрээ бүртгүүлж, www.miat.com домайн хаягийг эзэмших эрхтэй болжээ. Ингэснээр гадаад, дотоодоос хийдэг санхүүгийн гүйлгээ солигдохдоо тулж байсан аж. Энэхүү башир нэр нь МИАТ-ийг унагаж, “Монголиан Айрлайнс”-ыг төвийлгөх, цаашлаад МИАТ-ийг дампууруулж, өөрийн группт нэгтгэх санаа байсан ч байж мэднэ. Тиймээс нэр нэгтэй компани байгуулж төрийн өмчийг зувчуулах санаа төрөөс “төрсөн” эрх мэдэлтэнд хургасан байж болох талтай. Эл санааг гүйцэлдүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэх хүнээр Д.Сугар тодроод буй. Сүүлийн үед ч гэсэн түүний тухай шинэ баримт илэрсэн талаар яриа, зураг сөхөгдөж байна. Тэрхүү зураг нь Д.Сугар эхнэрийн хамтаар Японы баячуудын хороололд байшин авч буй зураг юм. Тэрхүү байшин МИАТ хоёр хэрхэн холбогдож буйг сөхвөл.
Д.Сугар нь 2009-2012 оны хооронд Төрийн өмчийн нэртэй бүхнийг “түрэмгийлж” явсан хүн. Товчхондоо, улсын нэртэй өмч бүр түүний дархан эрхэнд багтаж, захиран зарцуулах, “зарж үрэх” эрхийг гартаа атгаж явсан нөхөр. Эл утгаараа эрх мэдлийнхээ хүрээнд МИАТ-тэй хоршсон хүн. Тодруулбал, “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгө хураагдаж байх үед Д.Сугар төрийн өмчийн дарга байсан. Мөн тухайн үедээ Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрийн ерөнхий төлөөлөгчийн зөвлөх, МИАТ-ийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашиж байсан гэдэг. Түүнчлэн “Монголиан Айрлайнс” группын тодорхой хувийг эзэмшдэг байж болзошгүй хэмээн сэрдэгдэж байгаа. Гэвч түүнийг шалгах боломж олдохгүй байгаа нь түүний Цэцийн гишүүний халдашгүй эрхтэй холбоотой. Харин хэдэн хоногийн өмнө түүнийг Японд байшингийн түлхүүр гардаж байгаа зураг цахим орчинд тарав. Үүнтэй холбогдуулж, дахин шалгах, цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх “шалтаг” гарч ирсэн. Тухайн байшин нь зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар 48 сая иен буюу тэр үеийн ханшаар 500 гаруй сая төгрөгийн үнэтэй Японы токиод байрлах баячуудын харш гэнэ. Харин одоогийн ханшаар бол 707 сая орчим төгрөг болох юм. Уг байшинг Ч.Хоролсүрэн худалдаж аваад хожим нь Д.Сугарт бэлгэлсэн гэдэг. Энэ үнэн бол Д.Сугар МИАТ-тай орооцолдож, төрөөс төрсөн тэрбумтнууд улсаа залгиж эхлэсний баталгаа болох юм.
Б.Ширнэн
Dipali · 2013/07/08
I think youve just captured the answer peercftly http://ypsurwimxd.com [url=http://jbwigmhv.com]jbwigmhv[/url] [link=http://hjfutxfn.com]hjfutxfn[/link]
Tanisa · 2013/07/07
going to make things a lot easier from here on out.
Piotr · 2013/07/06
Wow, this is in every repcest what I needed to know. http://qiqnkcgsq.com [url=http://fhgesydc.com]fhgesydc[/url] [link=http://fzxesken.com]fzxesken[/link]
simcgbc · 2013/04/22
SYAtqT , [url=http://npmghujteijy.com/]npmghujteijy[/url], [link=http://jxbdjqxtnxua.com/]jxbdjqxtnxua[/link], http://shvktsnjothx.com/
osuime · 2013/04/20
*tfZ5A irgczckwfzmu
gzvylrg · 2013/04/20
kzw7G* , [url=http://gvcarmzvptad.com/]gvcarmzvptad[/url], [link=http://ncgbemunqzyt.com/]ncgbemunqzyt[/link], http://jdcticpfmcbk.com/
ssfpystlr · 2013/04/16
F7FREv dlgladuhrvrq
Gregory · 2013/04/14
I read your posting and was jlaeous
Cathleen · 2013/04/10
Your ptosing is absolutely on the point!