Британийн 67 настай загвар өмсөгч Сьюзи Монти: "20 настнууд намайг эргэж хардаг"
2018/07/25
Британийн 67 настай загвар өмсөгч Сьюзи Монти өөрийгөө “Их Британийн хамгийн настай дур булаам загвар өмсөгч” хэмээн нэрлэжээ. Тэр одоо болтол биеэ ил задгай гаргасан зураг татуулдаг бөгөөд намайг 20 настай залуус эргэж хардаг хэмээн ярьдаг байна. 67 настай энэ эмэгтэй 38 размерын хувцас өмсдөг бөгөөд өндөр нь 170 см гэнэ.
“Залуу хүнийх шиг биетэй нас тогтсон намайг залуус хараад биширдэг” гэж тэтгэврийн эмээ ярих дуртай гэнэ. Сьюзи нүдистүүдэд (нүцгэн явах дуртай хүмүүс) зориулж сэтгүүлд зургаа татуулдаг байна. Тэрээр Хелен Миррений (“Оскар”-ын шагналт ) Английн жүжигчний төрхийг биширдэг ажээ. Сьюзи 20 наснаасаа загварын бизнес эрхэлсэн боловч 40 настайд нь хоргүй хавдар илэрснээр ажлаа орхисон байна. Гэвч 20 жилийн дараа дахин зургаа татуулж эхэлжээ.
Бие галбираа хэвийн барьж байхын тулд Сьюзи хоолны хатуу дэглэм барьж, зөвхөн эрүүл хоол идэж, нүүр, биеийн чийгшүүлэгч крем өдөр бүр хэрэглэдэг гэнэ. Тэр хэт ягаан туяанд явахаас зайлсхийж, нохойтойгоо байнга явган зугаалдаг аж.
“Нас бидний толгойд л байдаг. Би залуу харагддаг бөгөөд үүнийгээ ч байнга мэдэрдэг. Нас бол хүсэл тэмүүллээ биелүүлэхэд саад болохгүй” хэмээн Сьюзи хэлжээ. Миний гоо сайхны гол нууц бол байнга инээмсэглэж байх явдал.
“Надад хүмүүс маш бага инээмсэглэдэг юм шиг санагддаг. Тиймээс байнга инээмсэглэж байхыг зөвлөмөөр байна. Жишээ нь би ямар ч амьтадыг хараад инээмсэглэдэг” гэжээ.
Тэр 1000 гаруй удаа зургаа татуулсан бөгөөд эдгээрээс хамгийн дуртай зураг нь эмэгтэй дайчны зураг гэнэ.