Парист амьд биеэ үнэлэгчийг резинэн хүүхэлдэйгээр сольсон анхны эмсийн хүрээлэн нээгджээ
2018/07/26
Амьд биеэ үнэлэгчийг ,резинэн хүүхэлдэйгээр сольсон анхны эмсийн хүрээлэн Парист нэгдүгээр сарын сүүлчээр нээгдсэнийг РИА Новости агентлаг онцолжээ. Энэ газар нь Францийн ХIV тойрогт байрлалтай. Үйлчилгээ, захиалга өгснөөр л тодорхой хаягийг мэдэх болох гэнэ.
Энэ газраа үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэд София, Лил мөн Ким гэсэн гурван хүүхэлдэйг сонгохыг санал болгодог байна. Эдгээр хүүхэлдэйн өндөр нь өөр өөр /1,45-аас 1,61 метр/ бөгөөд Өрнөд, Ази олон Латин Америк төрхтэй гэнэ. Үйлчлүүлэгчиддээ сонголт хийхэд арай ойр болгохын тулд са хүүхэлдэйнүүдийн зургийг сайтад байршуулжээ.
Биеэ үнэлэгч эмэгтэйгээр үйлчлүүлсэн хүнийг шийтгэх хууль заалт Францад 2016 онд батлагдсан байна. Тийнхүү, сексийн үйлчилгээ авдаг хүмүүс 1,5 мянган еврогоор торгуулдаг байна. Хэрэв нэг удаа торгуулсан тохиолдолд дахин биеэ үнэлэгчдэд хандвал торгуулийн хэмжээ 3,5 мянган евро хүртэл нэмэгддэг тухай мэдээлсэн байлаа.
Францад 18 нас хүрсэн иргэд төлбөртэйгөөр сексийн үйлчилгээ авах юмуу үзүүлж болох хууль тогтоомж үйлчилдэг байсан байна. Гэвч 1946 оноос биеэ үнэлэгчдийн эмсийн хүрээлэнг хориглосон бөгөөд жуулчдад ч мөн адил хориг тавьжээ.