Гэрэлт гудамжны эрээн мяраан зам нэг шөнийн борооны ая даасангүй
2018/07/27
Сүүлийн хоёр жил залуусын цуглах болсон “Гэрэлт гудамж”-ний тохижилт саяхан өнгө төрхөндөө огцом өөрчлөлт хийж, “Жоби” худалдааны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрсдийн санаачлага хандиваар нийслэл хоттой зөвшилцөн зөвшөөрөл авч зорчих замыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будсан билээ.
Харин тэдний энэ ажлын өнгө төрх нь иргэдэд тэр бүр таалагдаагүй. “Өдрийн цагаар машинтай явахад нүд эрээлжилж, толгой эргэм өнгөөр алаглуулан будсан тул осол гарахгүй гэх баталгаа алга. Авто зогсоолоо шийдэж чадахгүй байж хэрэггүй зүйлд мөнгө зарлаа. Зам будахаас өөр хийх зүйл алга уу” хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байсан.
Тэгвэл тав хоног зам хааж хийсэн энэхүү ажил нь ганц шөнийн борооны ая даасангүй. Өнөөдрийн байдлаар тус гудамжны замын өнгө төрх халцарч муудсан л байдалтай иймэрхүү харагдаж байна.
Сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Тус гудамж 2018 оны тавдугаар сарын 11-ний 20:00 цагт нээлтээ хийж, 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах аж. Энэ хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гаригийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа юм.
Zochin · 2018/07/27
Su.Batboldiin bagiinhanaas iim l zuil garna doo. Maliin emchee hiigeed yavah heregteishdee. Gereluudiig ni har. Zamiig ni har.
Zochin · 2018/07/27
Su.Batboldiin bagiinhanaas iim l zuil garna doo. Maliin emchee hiigeed yavah heregteishdee. Gereluudiig ni har. Zamiig ni har.
zochin · 2018/07/27
хэрэггүй юманд хөрөнгө зарж байх юм даа
zochin · 2018/07/27
tgne ee ter demii yum demii l bdgii