Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр 10 гаруй хувиар нэмэгдэж түүний ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй сөрөг үр дагавар байнга өсч байна. Энэхүү сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулж тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг жилийн турш явуулахаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 3, орон нутагт 21 оношлогооны төвийг байгуулж улсын хэмжээний тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн сүлжээг бий болгон ажиллаж байна.

Уг төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тэр үед нийслэлд  40 гаруй мянган тээврийн хэрэгсэл тоологдож байсанд тулгуурлан оношлогооны төвүүдийн хүчин чадлыг тооцож Улаанбаатар хотод 3 оношлогооны төвийг 7 шугамтайгаар байгуулсан.  Эдгээр төвүүд нь Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд байрлалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж 250 орчим  мянга болж хүн амын бөөгнөрөлтэй холбоотойгоор энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа тул тус үндэсний төвөөс ачааллыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дэргэд 2 шугам бүхий үзлэгийн төвийг шинээр байгуулж 2014 оны 1 дүгээр улиралд багтаан техникийн хяналтын үзлэг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Түүнчлэн  ирэх онд 2 шугамтай техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нэмж байгуулахаар тоног төхөөрөмжийг худалдан авсан ба ойрын хугацаанд байрны асуулдыг шийдвэрлэхээр ажиллаж  байгаагаас гадна Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг олгосон 0,8 га газарт 2 шугамтай техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга барихаар зураг төсвийг хийгээд байна.

Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүрэгт автомашины худалдааны төв байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, техникийн хяналтын үзлэг хийх ажлыг автомашины худалдааны үйл ажиллагаатай уяалдуулж  иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор тус үндэсний төвөөс автомашины худалдааны төвийн дэргэд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад байна. Тус үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор үзлэгийн төвүүдийнхээ тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаас гадна байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах зорилго тавьж одоо нийслэлд ажиллаж байгаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 2 ээлжээр буюу ажлын өдрүүдэд 8-20, амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд байнга ажиллуулахаар шийдвэрлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11-р сарын 16-нд дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих зорилтыг тус үндэсний төвийн хамт олон бүрэн дэмжиж, төрийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьж үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох ажлыг техникийн хяналтын  үзлэгийн ажлаар эхлүүлж байна.  Тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч та бүхэн техникийн хяналтын үзлэгтээ оны эхнээс орж автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцвол Та өөрийн болон бусдын эрүүл мэнд болон байгаль орчинд хор хохирол учруулахгүй байж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад оруулах таны хувь нэмэр  юм шүү.

Cалбаруудын хаяг байршил:

 

  • Баянзүр салбар:
    • БЗД, 8-р хороо (БОСА төвийн эсрэг талд цагдаагийн академийн баруун талд буюу БОСА төвийн чанх өөдөөс харсан 2 давхар шар байр)

Утас: 463383

  • Баянгол салбар:
    • БГД, 20-р хороо (Хөсөг трейд ХХК-ны байранд)

      Утас: 681543

  • Сонгинохайрхан салбар:
    • СХД, 20-р хороо (Сонсголон явах замд автобус 2 компаний баруун хойно)

      Утас: 632606

Санал хүсэлт хүлээн авах:

 Утас:             95155393                 

 E-mail:           [email protected]