Гоо үзэсгэлэнгийн ДОМОГ болсон Моника Беллуччи тэртээгээс өнөөг хүртэл /Фото/
2018/07/28
Загвар өмсөгч, жүжигчин Моника Анна Мария Беллуччи үзэсгэлэн төгөлдөрөөс гадна ур чадвараараа дэлхийн сая сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн юм.
1964 онд Италид төрсөн Моника 1987 онд сургалтын төлбөрөө төлөхийн тулд загвар өмсөгч болсон. Загварын ертөнцөд орсон цагаасаа эхлээд зар сурталчилгааны агентлагуудын хувьд тэрээр хамгийн эрэлттэй, амжилттай загвар өмсөгч болжээ.
Сэтгүүлүүд нэг нэгээрээ түүний гэрэл зургийг нүүр худсандаа хэвлэж эхэлсэн байна. Энэхүү амжилтынхаа дараа тэрээр загварын ертөнцийг орхисон. Харин 1990 онд Моника анхны кинондоо тоглож дэлхийд алдарших эхний алхмаа хийжээ. Үзэсгэлэнтэй, дур булаам эмэгтэйгээс гадна маш авьяаслаг болохоо таниулсан юм.
Одоо түүний 13 настай өсвөр насны охин байснаас эхлээд насанд хүрсэн эмэгтэй хүртэлх зургуудыг сонирхоё. Зургуудаас түүний үзэсгэлэн гоо, ухаалаг байдал, эх хүний дулаан сэтгэл туссаныг харж болно.