Зургаан настай хүүг төрсөн эцэг нь хүчирхийлсэн хэргийг шалгаж байна
2018/07/30
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл ихээр гарах боллоо. Зарим хэргүүд нь шийдэгдэж дуусаагүй байхад л дараагийн бараан мэдээлэл гарч ирсээр.
Хамгийн сүүлийн мэдэлэлээр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс төрсөн эцэг нь зургаан настай хүүгээ хүчирхийлсэн хэргийг шалгаж байна. Тус дүүгийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай этгээд төрсөн хүүдээ бэлгийн гаж дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг гарчээ. Манай улсын нийт хүн амын сая гаруй нь 0-18 хүртэлх насныхан буюу энэ нь нийт хүн амын 36 хувь юм. “Хүүхэд, залуусын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн долоон жилийн дунджаар жилд 75 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна.
Энэ хэрээр хүүхдийн асуудлыг өндөр төвшинд авч үзэн, аюулгүй байдлыг хангах ёстой ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эцэст нь тэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Хүүхэд хамгийн аюулгүй орчинд байх ёстой гэр бүл, сургуулийн орчин, тоглоомын талбайд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаад яг одоо анхаарцгаая.
Zochin · 2018/07/30
Mongol erchuudees l iim hereg garna.bolovsorol medleg baihgui zavhai buduuleg ercguud mongoloor duuren baina.
Zochin · 2018/07/30
Mongol erchuudees l iim hereg garna.bolovsorol medleg baihgui zavhai buduuleg ercguud mongoloor duuren baina.
Зочин · 2018/07/30
Энэ худлаа мэдээ байхаа монгол эрчүүдийг хорвоогийн хамгийн адгийн болгож харагдуулах гэсэн бодлого байх хэрвээ үнэн бол монгол биш удам судар нь ямар нэг хольцтой л байх монгол эрчүүд арай ч ийм хог шаар болчхоогүй л байх муудлаа муудлаа гэхэд үнэхээр л тэнгэр заяат монгол эрчүүд бол ийм хогийн үйлдлүүд хийхгүй дээ ядах даа тэр тэнгэр нь хийлгэхгүй хамгаална шүү дээ
· 2018/07/30
Ээ бурхан минь юу болоод байгаа юм бэ? Араатан амьтан ч үр хүүхэдрүүгээ дайрдаггүй байтал. Монголчууд мөхөлрүүгээ маш муухай гутамшигтайгаар уруулан доройтож байна. Эмгэнэл
· 2018/07/30
Ээ бурхан минь юу болоод байгаа юм бэ? Араатан амьтан ч үр хүүхэдрүүгээ дайрдаггүй байтал. Монголчууд мөхөлрүүгээ маш муухай гутамшигтайгаар уруулан доройтож байна. Эмгэнэл