Нийтийн дуучдыг ид хүчээ авч байх үед "Чамдаа хайртай шүү", "Чамгүйгээр амьдрахгүй" зэрэг нийтэд хит болсон.  Өнгөрсөн хугацаанд Р.Амарбаясгалан, С.Нарантунгалаг нар хувийн амьдралдаа санаа тавьж уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан билээ. Тэгвэл дуучин С.Нарантунгалаг уран бүтээлдээ эргэн орсон байна.

Тэрбээр "Жаргалын наран хань" нэртэй шинэ дуугаа  дуулж, улмаар клипжүүлэн олны хүртээл болголоо. Уг  дуугаа Ц.Мөнх-Эрдэнэ хэмээх залуутай хамтарч дуулжээ.Түүний шинэ хослон дуулсан уран бүтээлч нь түүний нөхөр гэнэ.

Дуучин С.Нарантунгалаг гэр бүлийн амьдралаа төвхнүүлж хөөрхөн хүүтэй болж, хуримаа ч хийгээд амжжээ. Түүний нөхөр Ц.Мөнх-Эрдэнэ барилгын архитектор мэргэжлээр гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой нэгэн. Тэрбээр мэргэжлийн дуучин биш ч гэлээ мэргэжлийн дуучидтай эн зэрэгцэх авьяастай гэнэ шүү.  Эхнэрийнхээ хамт хослон дуулсан дуу нь Ц.Мөнх-Эрдэнийн хувьд анхны дуу нь биш. Хос хоёрын дуулсан дуунаас гадна өмнө нь "Ухааны тэнгэр аав" нэртэй дуу олны хүртээл болж байсан удаатай.

Урлагт гэр бүлийн хамт хүчин зүтгэж уран бүтээлээ туурвих болсон дуучид бүл нэмлээ. Хосуудадаа уран бүтээлд нь амжилт, гэр бүлд нь аз жаргалийг уншигчдынхаа өмнөөс хүргье.

Д.Ана