Өнөө өглөө ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ
2018/07/31
Өнөөдөр өглөө 5 цаг 30 минутын орчим нийслийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Чингисийн талбайд урд зам дээр зам тээврийн ноцтой осол гарчээ.
Энэ ослын үеэр нэг хүн амиа алдан нэг хүн хүнд бэртсэн байна. Одоогоор уг хэргийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газар шалгаж байна. Хэргийн газар байсан зарим гэрчийн мэдээлснээр осол гаргасан машины жолооч согтууруулах ундаа хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөр нэг машин мөргөн бусдын эрүүл мэндийг хохироосон байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг энэхүү мэдээллээр сэрэмжлүүлж байна.
Зочин · 2018/07/31
Suhbaatariin talbai ym bishu