Даншиг наадмын тухай мунхаг миний бодол
2018/07/31
Монгол улс үндсэн хуулиараа төр, шашиныг тусгаарласан ардчилсан улс хэмээн тунхагладаг. Найр наадам дутсан юм шиг төрийн үзэл баримтлал, үндсэн хуулиа зөрчин Даншиг наадам гээч амбасын үеийн ёслолыг зсэргээн хөхүйлж байгаа нь Монгол түмний гутамшиг юм биш үү гэх бодол маниас сүүлийн үед салахаа болилоо.
Нэгэн зүйл. 1691 онд ар Монголд том наадам болж, Манжийн хаанд дагаар орсны баярыг нижгэр тэмдэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор ард олныг шахан ихээхэн бэлэг сэлт, өргөл барьц цуглуулан хаанд өргөн барьж зохион байгуулж байсан талаар түүхчид өгүүлдэг. Энэ талаар бэдэн биологич би биш, түүхч Өлзийбаатар доктор тодорхой ярина биз ээ. Нэгэн зүйл. Монголчууд шарын шашины нөлөөнд гүн гүнзгий автаж, эр сүвтнүүд гь хар багаасаа шар орхимж нөмрөн гандан хийдэд шавилан сууж, гэр бүл ч үгүй, нийгмийн туст нэмэрхандив ч үгүй, бясаа жоом мэт бусдын хөдөлмөрийн үр шимээр амьдрах болсон нь маргашгүй үнэн билээ. Тэр үед хүн амын өсөлт бүрмөсөн зогсож, бүр жилээс жилд буурч, хотлоороо бөөс хуурс, өвчин зовлондоо баригдан харанхуй бүдүүлгийн ёроолд живж, цагтаа дэлхийн талыг эзэгнэж байсан Чингисийн Монголчууд хагасхан сая болтлоо цөөрөн доройтож, үндэстнээрээ мөхлийн ирмэг дээр тулаад байсан талаар гадаадын судлаачид бичиж үлдээсэн баримт бишгүй буй. Энэ бүхэн Манж Хятадын алсын хараатай бодлого байсантай маргах хүн үгүй буйзаа. Нэгэн зүйл. 1911 онд Монголчууд Манжаас тусгаар тогтнолоо зарласны дараа Богд хаан зарлигбуулган Даншиг гээчийг цаашдаа тэмдэглэхийг цаазлан хориглож, 1912 оноос эхлэн Ардын наадмыг хийхээр болж байсныг өнөөгийн залуус тэр болгон мэдэхгүй байж болох. Харин 1921 оноос ардын хувьсгалын баяр наадмыг өнөө хүртэл жил бүр зохион байгуулж эхэлснийг бид бүгдээрээ мэднэ. Маньд цөөхөн асуулт байна. 1.Даншиг наадмыг шашины баяр, цамын ёслол, ламын уншлага зэргээр тэмдэглэх гэж байгаа бол засаг төр үүнд нь хутгалдан цөөхөн хэдхэн жуулчин татах нэрийдлээр төсвөөс зуу зуун саяар нь мөнгө зарах нь хэр оновчтой юм бол оо? 2.Даншигт барилдсан бөхийн цолыг баяр наадмын хуулинд заасны дагуу ерөнхийлөгчийн зарлигаар бус Гандан хийдийн Чойжамц хамбын захирамжаар олгож байгаагаас үзэхэд энэ маягийн наадам чинь манай хэдэн бөхчүүдийн хоорондох дуусашгүй тэмцэл хагаралцлыг улам гааруулах бус уу? 3.Улс орон маань өнөөдөр дансандаа улаан мөнгөгүй ядуурлаа үхлээ хатлаа гээд бадар бариад гуйлгачин царайлаад баруун солгойгүй өр зээл тавиад байгаа. Арай ядан олсон мөнгөө найр наадам шагнал урамшилд зараад байх нь зээл өгч байгаа нөхдүүдэд хэр тааламжтай харагдах болоо?. 4. Эцэст нь 8 сарын 1-нээс хойш наадам хийхгүй гэсэн Ерөнхий сайдын үг яалаа даа? Энэ их үер усны гамшигтай зэрэгцээд бидний баяр ёслол, ууж идэх арай л дэндээд байна уу даа.Эдгээр асуултуудад төр засгийн эрх барьж байгаа эрхэм дээдсүүд эрх биш сонгогдсон ард иргэддээ нээлттэй хариулна байх хэмээн найднам.
Ш.Пүрэвсүрэн
Зочин · 2018/08/01
Tuukhii tolgoitnuudad tuukhiin uneniig oilgokh chadvar baikhgui ee! Mungunuus busad ni tednii TARKHIND bagtakh zaigui bolson.
Зочин · 2018/08/01
Tuukhii tolgoitnuudad tuukhiin uneniig oilgokh chadvar baikhgui ee! Mungunuus busad ni tednii TARKHIND bagtakh bagtakh zaigui bolson.
зочин · 2018/07/31
намар өвөлдөө бэлдье. утгагүй наадам найраас татгалзья
з · 2018/07/31
cалга уул монго идэх гэж зохиосон эд шуу
з · 2018/07/31
cалга уул монго идэх гэж зохиосон эд шуу
з · 2018/07/31
cалга уул монго идэх гэж зохиосон эд шуу
Зочин · 2018/07/31
cалга уул монго идэх гэж зохиосон эд шуу
Зочин · 2018/07/31
cалга уул монго идэх гэж зохиосон эд шуу
Зочин · 2018/07/31
Маш зөв . Найр наадам хэрээс хэтэрлээ . Аймгууд даншиг наадам гэх боллоо . Ёстой ойлгомжгүй .
Зочин · 2018/07/31
Shal demii vum bga vum da dandhigiin ashig er bhgui
Зочин · 2018/07/31
Зөв бичсэн байна
Зочин · 2018/07/31
Зөв бичсэн байна
зочин · 2018/07/31
түүхийг яг бодит үннээр нь бичсэн бна баярлалаа