Сөүл хотын дарга Пак Вон Сүний "Ядуусын хороолол"-д сар амьдрах мөнгийг улс төлж буй нь тогтоогджээ
2018/07/31
Сөүл хотын дарга Пак Вон Сүн энгийн ард иргэдэд тулгамдаж буй асуудлыг өөрийн биеэр мэдэхийн тулд тэдний амьдралаар нэг сарын хугацаанд амьдархаар шийдвэрлэсэн билээ.
Энэ шийдвэрийнхээ хүрээнд хотын төв дахь тансаг зэрэглэлийн байшингаасаа нүүж гэр бүлийн хүний хамт ядуусын хорооллын Самяндон дүүрэгт нүүж ирж буй нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад байсан юм. Тэд наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл эуг хороололд нэг сарын хугацаатай амьдрах юм.
Харин түүний энэ үйлдлийг Солонгосын ард түмэн дүр эсгэсэн жүжиглэлт, бусдад сайхан харагдах гэсэн оролдлого гэх мэтээр шүүмжилж байсан нь нүдээ олжээ. Учир нь Сөүл хотын дарга Пак Вон Сүн уг дүүрэгт амьдрах түрээсийн байрны мөнгийг Сөүл хотын захиргааны төсөвлөсөн нь тодорхой болжээ. Мөн түүний амьдарч буй байшингийн хажууд хоёр туслах нь түр амьдарч буй гэнэ.
www.Seen.mn
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10