АНУ-ын  Сиатл хотын оршин суугч "Edmond Community" коллежийн оюутан 23 настай  "Б" гэх Монгол залуу энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай мэдээлсэн билээ.

Хүүг эрэн хайх ажиллагаанд үр дүн гарахгүй байсан учир АНУ-д амьдардаг элэг нэгт Монголчууд нэгдэн өдрийн 500 долларын үнэтэй хувийн мөрдөгч хөлсөлж ажиллах саналыг гаргаад байсан юм. Тэгвэл өчигдөр /2018.07.30/ орой хүүг олсон байна. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүнийг хайхаар АНУ-д очсон аав нь удахгүй хүүгээ аваад эх нутагтаа ирэх юм байна. 

www.Seen.mn