Зодуулсан эмчийн биеийн байдал хүнд байна
2018/08/01
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долдугаар сарын 26-ны орой 21.27 цагт үзүүлэхээр ирсэн хүн жижүүр эмчийг зодож танхайрчээ.
Тодруулбал, жижүүр эмч эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчтэй хүн хэвтүүлчихээд, ЭХО-ны зургийг харахаар гарч ирэхэд 103-аар ирсэн үйлчлүүлэгч зодсон байна. Зодуулсан эмч тухайн өдрийн жижүүр эмч байсан бөгөөд уруул нь сэтэрч, нуруу хэсэг хөхрөлттэй, толгой нь доргисон байжээ.
Тухайн бичлэгийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ цахим хуудсанд тавьсан юм. Тус бичлэгт эмчийг үзлэг хийлгүй удлаа гэх шалтгаанаар нүүр рүү болон бусад хэсэгт арав гаруй удаа цохиж гэмтээжээ. Жижүүр эмчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд өнөөдрөөс /2018.08.01/ эхлэн амралтаа авч байгаа аж.
Одоогоор энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: Bataar.mn
Зочин · 2018/08/02
2minut hvleej chadahgvi ergvv ats vee.
зз · 2018/08/01
галзуугын тариа хиймээр дурак бна даа