Хүүхэд хазсан морийг харангадааж алжээ
2018/08/02
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд өнгөрөгч бямба гарагт буюу долдугаар сарын 28-ны өдөр хар хээр зүсмийн морь үхэр болон зургаан настай хүүхдийг ч хазсан явдал хэрэг гарчээ.
Хүүг хазуулсан даруйд эмнэлэгт хүргэн оёдол тавиулан, галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн байна. Гэсэн хэдий ч хүүгийн халуун буухгүй байгаа гэнэ. Нийслэлийн Мал эмнэлгийн газар тухайн үед үхэр болон хүүхэд хазсан адууг устгалд оруулаагүй бөгөөд хоёр хоног шонгоос уяад орхисон байна. Ийнхүү харангадаж үхсэн адууг булна хэмээн малын эмч нар авч явжээ.
Яаралтай · 2018/08/03
Улаанбаатар хотоос малтай айлуудыг үтэр түргэн холдуулах хэрэгтэй.