Авилгалаар авсан тансаг зэрэглэлийн 60 машиныг нүдэн дээр нь устгалд оруулжээ
2018/08/02
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте авилгалтай тэмцэж буй зургаа дэлхий нийтэд бахдалтайгаар харуулсан дүр төрх цахим ертөнцөөр олны дэмжлэгийг ихээхэн авчээ.
Тус улсын авилгачдын барьж, тэдний авилгалд авсан тансаг зэрэглэлийн Lamborghini, Porsche, Mercedes Benz , Harley Davidson зэрэг машинуудыг хүнд мехнизмын бульдозероор эвдлэн устгалд оруулжээ. Энэхүү үйлдэлийг тус улсын төрийн тэргүүн анхааралтай шимтэн харж байгааг гэрэл зурагчид дурандаа буулгажээ.
Энэхүү үйлдэлээрээ дэлхий нийтэд Филиппин улс авилгачдыг цэвэрлэн хөөж бизенсс, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж байгаагаа харуулахыг хүссэн гэж ерөнхийлөгч Родриго Дутерте хэлсэн байна.
Зочин · 2018/08/02
ymar mundag ym be manaid bas ingaasei yrunhiilugch maani