Нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газрууд гурван өдөр амарна
2014/01/28
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 1 дүгээр сарын 30 –нд 10.00 -22.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана. Харин үсчин, гоо сайхны газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
Хими цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 -21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана