“Жи Тайм”-ын Марат Маженовыг хайхаар Интерполд ханджээ
2018/08/03
“Жи-Тайм” гэх сүлжээний залиланг Монголд нэвтрүүлж, манай олон иргэнийг хохироосон Казахстаны иргэн, 60 настай Маженов Маратад холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үед оргон зайлжээ.
Түүнийг Мөрдөн байцаах албанаас энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлэн эрэн сурвалжилж, өнөөг хүртэл олоогүй байгаа аж. Тиймээс ЦЕГ-аас хүсэлт гарган Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ.
Түүнд анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ хилийн хориг тавьсан ч ямар нэг байдлаар хилээр гарч болзошгүй гэж үзэж буй учраас хил хамгаалах байгууллагынхныг хяналт шалгалтаа чангатгахыг цагдаагийнхан хүссэн гэнэ. “Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчлан цагдан хорьсон билээ.
Марат Маженов нь “Жи Тайм корпорейшн” ХХК-ийн нэрийн дор иргэдийн луйвардан нийт 38 мянга орчим иргэнээс 40.8 тэрбум төгрөг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан юм.
Зочин · 2018/08/05
Тэр 40 н тэр бумаасаа 40 мянган төгрөг өгөөд л тагнуул ,цагдаа , хилээр саадгүй гарна даа
Зочин · 2018/08/03
ХАХАХАХА
Зочин · 2018/08/03
ХАХАХАХА
Зочин · 2018/08/03
ХАМГИЙН АНХ ЖИ ТАЙМ ГЭЭД РЕКЛАМДААД ЭХЛЭХЭД Л ТАГНУУЛ ЭРҮҮГИЙН ЦАГДАА ШУУД ХОРИХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ. ЮУ Ч ХИЙХГҮЙ ТООХГҮЙ ЭЗЭНГҮЙ ТӨР Л БАЙСАН. БИ ХҮРТЭЛ ЗА ЭНЭ ПИРАМИД ЛУЙВАР БАЙНА ДАА ГЭЖ ОЙЛГООД СУУЖ БАЙХАД . ЭНЭ МОНГОЛЫН ЦАГДАА ТАГНУУЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ГАРУУД ДАА.ОДОО ТЭГЭЭД МАРАТАА АЛДЧИХСАН ААН.