19 настай хүү мотоцикльтойгоо үерт урсаж амиа алджээ
2018/08/06
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хар тээг гэдэг газар өчигдөр 05:00-06:00 цагийн хооронд гэнэтийн усархаг бороо оржээ. Усархаг борооны улмаас үер бууж, мотоциклоор мал хариулж байсан тус багийн харьяат 19 настай эрэгтэй М, арван настай эмэгтэй С нар урссан байна.
Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид арван настай охиныг аварч чаджээ. Харин 19 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас 200 м зайтай газраас 13:37 цагт олсон байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.