Хүчингийн хэргийн тоо өсчээ
2018/08/07
Хүчингийн хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. 2016 онд хүчингийн гэмт хэрэг улсын хэмжээнд 305 бүртгэгдсэн бол энэ тоо өнгөрөгч онд 386 болж өсчээ.
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн бүлэглэн, согтуугаар үйлдэгддэг байна. Дархан хотод өнгөрөгч баасан гаригийн 22 цагийн үед салхилж явсан эмэгтэйг үл таних гурван залуу хүчиндэх гэж оролдсон байна. Тэд эмэгтэйг дээрэмдэж зодсон бөгөөд улмаар хүчиндэхийг завджээ. Азаар эмэгтэй зугтаж Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авснаар аврагдсан байна. Хэргийг үйлдсэн залуусыг барьсан бөгөөд одоо аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.
Ub Comedy bataa: · 2018/08/07
Porno site-aa neechih ee. geed bsn unen l yum bn