Завьт эргүүлийнхэн 9 хүний амь насыг аварчээ
2018/08/08
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд зургадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт 9 хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ.
“Завьт эргүүл” арга хэмжээг 2010 оноос хойш Туул голд зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэн, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.