Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч осолдсон билээ.

Одоогоор ЗТХ-ийн сайд Ж.Бат.Эрдэнэ ослын газар дээр ажиллаж шуурхай удирдлагаар хангаж байгаа аж.