Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнөөдөр Монгол улсын эдийн засаг сэргэж байна... Гэхдээ бидэнд дутагдал гарлаа, яамны дарга нар архидан согтуурч, нэгнийгээ хөнөөлөө
2018/08/13
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ойрын үед болоод буй хэрэг явдалтай холбоотойгоор мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр “ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга болон холбогдох албаны хүмүүс архидан согтуурсны улмаас хүний амь хохирсоныг та бүхэн мэдэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газрын зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Засгийн газрын тэргүүний хувьд ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монгол Улсын Засгийн газар байгуулагдсанаасаа хойш хоёр зорилт дэвшүүлж ажилласан.
Нэгдүгээрт, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам, ажлын хариуцлага дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах зорилт тавьсан. Хоёр дахь зорилт маань хэрэгжиж байна. Улсын маань эдийн засаг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авахад 1.2 хувийн өсөлтэй хүндхэн байсан. Одоо эдийн засгийн бодит өсөлт 6.2 хувь хүрсэн. Энэ намар гэхэд найман хувьд хүрэх бодит боломж бидэнд байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүгийн хэрэгжилт амжилттай хрээгжиж байна. Тус сангийн мэргэжилтнүүд ирж үнэлэлт дүгнэлт өгсөн. Манай улсын эдийн засаг сэргэх аятай таатай нөхцөл байдал үүссэн. Бидэнд ололт амжилт байна.
Гэтэл үүний хажуугаар дутагдал бас гарлаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Тэр тусмаа Монгол Улсын төрд ажилаж байгаа төрийн албан хаагч нар, яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч биенийхээ эрдэнэт амь насыг хөнөөсөн явдал үнэхээр харамсалтай зүйл болж байна. Энэ бүхний төлөө дахин уучлал хүсч байна. Сахилга хариуцлагыг шат шатандаа бэхжүүлэх ёстой гэдгийг энэ явдал маш тод харууллаа. Цаашдаа энэ асуудалд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллах ёстойг дахин дахин мэдэрлээ.
Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж байгаа удирдах түвшний сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох дарга нарыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарт ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үнэдслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Парламентаар энэ асуудлыг эцэслэн шийдтэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Зам тээвэр, хөгжлийн сайдыг түр орлон гүйцэтгэх болно.
Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа ухамсарлаж, үүрэгт ажлаа өгөх хүсэлтээ гаргасныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ёстой. Ард иргэд маань үүнийг хүсч хүлээж, Монголын төрөөс шаардаж байна. Энэ шаардлагад нийцүүлж ажиллах үүрэгтэй, ёстой гэж үзэж байгаа учраас өнөөдрийн шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна. Цаашдаа бид ажлаа сайжруулж, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, төрийн албыг төрийн алба шиг, хууль дүрэм хэрэгждэг байдлаар төлөвшүүлэх ёстой гэж үзэж байна. Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Цаашид алдаа дутагдлаа засч сайжруулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ илтгэе” гэв.
Д.Хаянхярваа · 2019/01/25
Сайн байна уу? Эрхэм хүндэт ерөнхий сайдаа миний бичсэн захидалыг хүлээн авч уншина гэдэгт итгэл төрөөд энэхүү захидлыг зориглон бичиж сууна.Учир нь та ядарсан бид мэтийгээ өмөөрч задарсан дарга нарыг загнаж байхыг чинь ФБ ээр хараад ТӨРД биднийг өмөөрдөг хүн байдаг юм байна гэж итгэл төрж сэтгэл уярсан юм шүү за ингээд захидалдаа орьё.
Хүн чанаргүй араатан сэтгэлгээтэй зэрлэг мангаснуудаас 3 сая ард түмнээ та аварч чадах юм шиг байна.Түмэн олон чинь үүнийг л хүсч байгаа.Яагаад гэвэл Мананд арьсаа хуулуулж,Махаа шулуулж дуусчихаад.Яг одоо ясаа хугалуулж,Чөмгөө ташуулахын даваан дээр хүний өөрийн НАМ гэхгүйгээр Хүрэлсүх хүү минь чи хэдэн сайхан залуучуудтай үнэний төлөө гарч ирлээ.Дүү минь энэ сайхан итгэл сэтгэл,ухаан бодлоо битгий л суларуулаарай хэрвээ наадахь чинь зогсох юм бол.Хүч чадал чинь суларч сарьнах юм бол.Ядарсан олны чинь гэрийн хойморт ӨР,ӨВЧИН,ӨЛСГӨЛӨНГИЙН жавар хурчихсан байгаа.Тэр өр нь далай болно.Өвчин нь туна нь хэтэрсэн хор болно.Өлсөглөнгийн жавар нь мөсөн уул болно.Иймээс хөгшин хонины насгүй болсон Хөх монголын нэг өвгөн сэтгэлийнхээ галыг унтархаас өмнө, энэ биеийнхээ амьсгалыг тасархаас өмнө, та бүхэнтэй учирсандаа туйлын их баяртай байна.Одоо хотын дарга сонгогдож байгаа сурагтай байна.Араатан мангаснуудаас орд газруудаа авч чадаж байгаа юм чинь,Хувалз бөөснүүдээс хотынхоо газрыг цэвэрлэж авах цаг болжээ.Хотын даргыг батламжлахдаа та нэг л зүйл асуугаарай,зөвшөөрөлгүйгээр баригдсан тоосгон болон төмөр гражуудыг буулгуулж хотынхоо газрыг цэвэрлэж авч чадах уу?гэж заавал асуугаарай 56 настай хар хүү, одоо 66 настай өвгөн,80 настай эмээ одоо 90 настай азай буурал, Үндсэн хуулинд заасан эрхээ хасуулаад 10 жил салхивчаа онгойлгохгүйгээр амьдарч байна.Учир нь яг цонхон дээр 1метрээс 3м-ийн зайтай 7 н граж, Эгнээгээрээ 9н граж ямарч завшөөрөлгүй баригдсан нийтдээ 16гражийн дунд 10жил амьдралаа.БГД-6-р хороо 15-р байрны буланг тойруулж барьсан 7-гражийг СӨХ бариулсан,бариулахдаа хурдлаарай, хурдлаарай, гээд мөнгө аваад л гүйгээд байсан одоо хариуцлага хүлээх болохоороо би тэгээгүй гэж хэлнэ.СӨХ бол айл бүрээс сар болгон мөнгө авдаг хэрвээ мөнгийг нь өгөхгүй бол гэрэл цахилгааныг нь таслахдаа хамгаалалтай хайчаар гол шугамыг тас хайчилж тасалдаг, өр авалгыг нь заралдаг, жижиг сажиг газруудыг зардаг,гэмт хэргийн чанартай ийм ТББыг байлгах хэрэг байна уу? Гэж бас асуугаарай.Хамгийн сүүлд нь БГД ийн ЗД С.Одонтуяаг газрынхаа албатуудтай газар дээр нь очиж үз гээд хэлээтхээрээ.Таныг гүнээ хүндэтгэн ёсолсон Содном овогт Дорж Хаянхярваа
иргэн · 2018/08/14
энэ Төрийн тусгай хамгаалалтынхан Жирийн иргэдэд бол ёстой Арслан бар мэт аашилана ш дээ тэгсэн мөртлөө яг ийм хэрэг гарч байх үед Нөгөө Арслан барууд маань хаачжихсан байж таарах уу тэр л их сонин уг нь Тэд л энэ Гэмт хэргийг Урьдчилан харж Таслан зогсоох ёстой Үүрэг хүлээсэн Улс биз дээ
зочин · 2018/08/13
Терд ендер боловсролтой сахилга хариуцлага сайн хумуусийг шилж сонгон ажиллулах хэрэгтэй
зочин · 2018/08/13
Терд ендер боловсролтой сахилга хариуцлага сайн хумуусийг шилж сонгон ажиллулах хэрэгтэй
иргэн · 2018/08/13
Ерөнхий Сайд аа Таны хэлсэнчилэн МУ-ын Эдийн засаг сэргэсэн гэж ярьж байгаа боловч Жирийн иргэд Бидэнд огт мэдрэгдэхгүй байна өө Ард иргэдийн Амьдрал ахуйд өөрчлөлт гараагүй бол тэгж Эдийн засаг сэргэсэн гэж яриад хэрэггүй байх өө Ерөнхий сайд Та Төрийн албаны ажил Дэг журам Сахилга батыг сайжруулна гэсэн Амлалтандаа хүрээгүйгээр барахгүй Төрийн яамны Газрын дарга нар чинь Ажлын байрандаа Архидан согтуурч нэг нэгнээ Хэрцгийгээр хөнөөсөн Гэмт хэрэг гарлаа шүү дээ тийм учраас Та ЗТЯ-ын Сайдуудынхаа адилаар Улс төрийн өндөр Соёл Ухамсар Зориг гаргаж сайн дураараа Огцорох хэрэгтэй бусуу Та ч гэсэн Хариуцлага үүрэх ёстой биз дээ Ерөнхий сайд Танд тийм шийдвэр гаргах Иргэний өндөр Ухамсар Зориг бий гэдэгт Итгэж байна
Зочин · 2018/08/13
Төрийн тусгай хамгаалалтын мануухай яам бүхний үүдэн дээр сүржигнээд байж байдаг.Хүн алтан амиа алдаж байхад хаана байсан вэ.Газрын даргыг нь солих хэрэгтэй.
Зочин · 2018/08/13
Төрийн тусгай хамгаалалтын мануухай яам бүхний үүдэн дээр сүржигнээд байж байдаг.Хүн алтан амиа алдаж байхад хаана байсан вэ.Газрын даргыг нь солих хэрэгтэй.