Иргэдэд ээлтэй, төрд хэрэгтэй Үндэсний үйлдвэрлэл бидэнд хэрэгтэй байна
2018/08/13
Үндэсний үйлдвэрлэл гээчийг бүх түүхий эд, бараа бүтээгдхүүнээ дотооддоо боловсруулж гаргасан бараа, үйлчилгээг хэлэх болов уу. Гэтэл манайд энэ шаардлагыг хангах бүтээгдэхүүн тэр бүр байхгүй.
Монголд үйлдвэрлэв, Made in Mongolia гэх зэрэг шошго, бичигтэй бүтээгдэхүүнүүд хараад болоо ш дээ ийм үндэсний бүтээгдэхүүн гардаг болчихож гээд л аваад сайн үзвэл сав боодлоос ханз үсэгнүүд олж харах жишээтэй. За яахав сав баглаа боодлоо урдаас оруулж ирдэг юм байлгүй гэхэд бас дан ганц сав баглаа боодол биш бололтой. Зүгээр нэг Эрээн ороод л харахад яг адилхан сав баглаатай, Хятад бараа бүтээгдэхүүнийг олноор харна.
Ялангуяа, ус ундаа, жүүс зэрэг шингэн бүтээгдэхүүнүүд бол тэр яг адилхан амт, сав бөглөө, боодолтой байна. Монголд хэр олон үндэсний үйлдвэрлэгч байна вэ? Тэд яг үндэсний үйлдвэрлэгч байж чадаж байна уу?
Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэл гэхээрээ л үнэ ихтэй харагдана. Мэдээж хэрэг үйлдвэрлэл тоног төхөөрөмж зардал гээд бага үгүй л зардал байгаа байх. Гэтэл иргэд нь өнөөх үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэхээр тэнгэрт тулсан үнэ хэлээд үйлчлүүлэгчээ буцааж байх жишээний. Энэ бүхнээс харахад Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэхэд нэлээд сайн менежмент хэрэгтэй байгааг харуулж байна. Хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэж хашгичаад дээшлээд урагшлаад байдаг зүйл биш гэдгийг хэдэн жилийн турш л харлаа.
Монгол улс олон жилийн турш худалдааны эдийн засгийн тогтолцоотой явсаар ирсэн. Учир нь манай улсад сүүлийн 30 гаруй жил үйлдвэрлэлийн салбар үнэндээ уналтанд орж, бид гаднаас бараа таваар импортоор оруулж ирж худалдсаар өдийг хүрлээ.
Одоо харин бидэнд эдийн засгийн үйлдвэрлэлийн тогтолцоо хэрэгтэй байна. Тиймээс энэ тогтолцооны шинэчлэлт хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдсэн ч дорвитой арга замд хүрч чадахгүй байна.
Тиймээс иргэдэдээ ээлгүй Үндэсний үйлдвэрлэлийн тогтолцоог шинэчилж, Төрөөс дорвитой хөтөлбөр хэрэгжүүлэн улс орны эдийн засагт нөлөө үзүүлсэн үйлдвэрлэгч орон байхын тулд анхаарлаа хандуулахыг холбогдох албаны удирдлагууд анхааралдаа аваасай.
Хэрэв бид энэ арга замыг л олохгүй бол Баялаг бүтээгч биш Тамын тогоондоо бие биенээ муулсан ард иргэд хэвээр л байсаар байх болно.
С.Отгон