Зам засвараар бизнес хийгчдийг давраасаар байх уу
2018/08/14
Нийслэл Улаанбаатар хотноо зун болохоор энд тэнд зам хааж засварын ажил хийсээр сүүлийн арван жилийг үдлээ. Хөгжвөл хөгжихээр хэмжээний л засвар хийх юм.
Даан ч ар араасаа хийсэн зам нь эвдэрч дахин л засварт орно. Үүнээс гадна замын брожур буюу хашлагыг байс гээд л солино. Энэ ажил бараг хэн нэгний зуны бизнес гэж хардмаар санагдах болжээ.
Энэ жил бороо хур их байгаа нь ус зайлуулах шугамгүй замуудын үнэн төрхийг харуулсаар. Ганц борооноор бараг замын тал хэсэг нь нурж унаж байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын судалгаагаар энэ зун авто замд 10 мянган метр квадрат нүхэн эвдрэл үүссэн аж.
Нийслэлийн хэмжээнд ноцтой нүхэн эвдрэл үүссэн газар нь Дарь-Эхийн уулзвараас, Монелийн уулзвар хүртэлх авто зам юм. Дарь-Эхийн дундын буудал орчимд биднийг очиход хэд хоногийн өмнө орсон борооны улмаас үүссэн ус авто зам дээгүүр урссаар байв. Энэ хавийн замд завсар зайгүй нүхэн эвдрэл үүсчээ. Борооны ус замын нүхийг бүрхэж урсч байгаа учраас жолооч нарт хүндрэлтэй байв. Зарим автомашинууд замын нүхнээс гарч чадахгүй гацсанаар түгжрэл үүсгэж байв. Жолоочдын ярьж байгаагаар Дарь-Эхийн замаас Станцын буудал хүртэл хоёроос гурван минут явдаг байжээ. Харин одоо 30 орчим минут түгжирдэг болсон гэнэ.
Үүнээс гадна элдэв, шугам хоолойн засвар нь зам засвартай мөн л холбоотой. Жил бүр л хоолой шинэчлэлт гэж халуун ус таслан зам сэтлэн засвар хийдэг. Хөгжсөн орнуудад манайх шиг жил бүр ингэж засвар хийдэг ч гэлээ тэд зарим хоолойнуудаа газар доорх гарц ухан засч сэлбэдэг болсон. Гэтэл манайд нөгөө л хуучин хэв маягаараа дарин дээр давс гэгчээр зассан замаа хуулсаар.
Энэ мэтээр жилийн жилд зам засвар асуудал үүсгэсээр. Зам засварын ажил гүйцэтгэж байгаа компаниудад хатуу шаардлага тавьж, шинээр барьж буй замууд үерийн ус зайлуулах хоолой шугам байгаа эсэхийг шалгаж авч баймаар. Эс бөгөөд энэ мэтээр үрэлгэн зардал, хэн нэгний бизнес хөгжөөд, улс орон хөгжихгүй үлдээд байх шиг.
С.Отгон
xvv · 2018/08/15
shaardlaga xangaagvi zamiig zuvshuursun alban tushaaltand xariutslaga toots
Хүннү · 2018/08/14
Энэ асуудал хэрээс хэтэрсэн шүү одоо хийж байгаа замыг нь хардаа. Хамгийн тод жишээ гэвэл БГД-н 4-р хорооны 3а, 2а, 017-р байрууд дунд хийсэн автозам, явган хүний замыг очоод хардаа түүний зураг төслийг хийсэн хүнийг яах вэ? Мал бол шууд янзлаад хиаман цехд өгөхсөн, хүн юм болхоор яалтай билээ. Үнэхээр хэцүү нийслэлийн Автозамыхан захиалсан гэж байгаа та нар ирэнд үздээ.
Зочин · 2018/08/14
Би болж байвал бусад нь яахав . Увсйнхан замын бизнес атгасан .

бодлын хулгайч · 2018/08/14
ЯАДГИЙН БЭ МАНАЙХ БАЯН ЮМ ЧИНЬ. ЮУ Л БАЙНА МӨНГӨ БАЙНА. ИДЭЖ Л БАЙГ.