Мексик улсын конгрессын гишүүн Норма азусена родригезыг гэмт бүлэглэлийхэн хулгайлжээ
2018/08/16
Мексик улсын шинэхэн конгресын гишүүн Норма Азусена Родригезыг гэмт бүлэглэлийхэн хулгайлжээ. Тэрээр Ардчилсан Хувьсгалт Намаас сонгуульд нэр дэвшиж 7 дугаар сард конгресын гишүүнээр сонгогдсон юм.
Түүнийг Идальго хотын хурдны замаар явж байх үед гэмт этгээдүүд халдаж жолооч болон туслахыг нь шархдуулсан байна. Түүнийг осолдсон машинаас гарган өөрсдийн машиндаа суулган авч явжээ. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар конгресын гишүүнийг хулгайлсан нь тодорхойгүй байгаа юм. Мексик улсын ЗГ-аас Норма Азусена Родригезыг суллахыг шаардаж байгаа ч гэмт этгээдүүд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.
Мексик улс нь гэмт хэргийн гаралтаараа өндөрт тооцогддог бөгөөд конгрессын гишүүний хулгайлагдсан Идальго хот энэ үзүүлэлтээрээ дээгүүрт бичигддэг гэнэ. 2018 оны Мексик дахь конгрессын сонгууль маш их хүчирхийлэл, аллага дунд болж өнгөрсний улмаас 48 нэр дэвшигч амиа алджээ. Ердөө хоёр сарын дотор Мексик улс дахь гэмт бүлэглэлийн гарт 400 орчим хүн хулгайлагдаж амь нас эрүүл мэндээрээ хохирдог гэх судалгаа байдаг аж.
www.Seen.mn