Хэсэг нөхрийг эрэн сур­валжлахгүй бол горьгүй нь ээ. Нэгэн үе цахиур хагалж явсан эрхмүүд чухам хаагуур явааг сонирхсон юм. Байгаль орчны сайдаар 2000-2006 он хүртэл ажиллаж байсан У.Барсболдыг Богд уул орчмын газрыг зарах ажилд гол үүрэгтэй оролцсон гэх явган яриа өнөөдрийг хүртэл домог мэт яригдах болжээ.

МАХН-ын даргаар ажиллаж байсан Н.Энхбаярыг хамгийн их тахин шүтэгчдийн нэг явсан тэрбээр зөвхөн өөрийнхөө санаачлагаар сонгуульд нь ашиглагдах бүх машиныг хувиасаа зүгээр л хандивлачихаж байсан гэлцдэг. Өдгөө ч мань хүн үзэл бодолдоо үнэнч байж, нэг л бурханыг тахин шүтэж буй. Мэдээж тэр нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. МАН-ыг орхисны дараахан мань хүн ч уугуул намаасаа “явсан” юм.  Улмаар МАХН-д элсэж багагүй шуугиан тарьж байлаа.

 

Өдгөө тэрбээр МАХН-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал хэмээх албан тушаалтай. Э.Батшугар Монголбанкны дэд Ерөнхийлөгч болсон тул намаасаа гарч, түүний оронд У.Барсболд томилогдсон нь энэ. МАХН-ын зарим гишүүд үерхэлдээ үнэн түүнийг МАН-ын тагнуул гэж цоллох нь бий. Олны нүдэнд тэр бүр өртөхөө больсон мань эр сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын үүдийг хаяахан сахиж суух болсон тухай мэдээлэл ч бий.

 

Эксийг дагаж амьдралаа үрсэн хүн бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. МАН-аас МАХН тусгаарлахад ганц дайчин мод бариад гүйж байсан нь мань хүн. Гэвч хөшигний ард байсан экс санасан хэргээ бүтээгээд мань эрийг delete-лчихэв. Тэр ингэж л “амьдрал”-аа үрэн таран хийсэн хүн дээ. Улмаар Н.Энхбаяраас болж дахин салаавчны хэргээр ял сонсч, тагнуулынханд шалгагдаж үйлээ үзсэн гэж ч тодотгож болно. МАН-ынханд адлагдаж, ард түмний дуу хоолой болохоо удаа дараа мэдэгдсэн ч хөшигний ард экс л улам бүр тодорч байснаас цаашгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.