Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Д.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Киргызстаны тамирчин Тилек Босумбаевыг 2:1,52 кг-ын жинд Э.Цэндбаатар Непалийн боксчин Сушан Манандарыг 3:0, 56 кг-ын жинд Б.Мишээлт Тайванийн тамирчин Чуан Вэй Лиг 2:1-ийн харьцаатай тус тус хожиж, хүрэл медалийн болзол хангасан билээ.

Харин өчигдөр болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтод гурвуулаа ялагдал хүлээлээ.

2014 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөн. Ийнхүү гурван хүрэл медальтайгаар эх орондоо ирэхээр боллоо. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны баг тамирчид өрсөлдсөн юм.

Д.Ана