Сэжигтэн Б: "Охинтой хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар руу автобусанд суугаад ирсэн" гэжээ
2018/08/22
Энэ сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ.
Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагын албан хаагч нар эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж охиныг Улаанбаатар хотоос олсон юм. Охин эсэн мэнд олдсон бөгөөд түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй "Б" хулгайлан авч явсан нь тогтоогджээ.
Сэжигтэн Б мэдүүлэгтээ “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар луу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ “Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй “ гэж хэлсэн. Охинтой зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээн мэдүүлсэн байна.
Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг аж.
Иймд эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Zochin · 2018/08/24
Oor heleh vggvi bolohoor yugej ooriigoo hamgaalahiin ohidig zardag nohor biz
Zochin · 2018/08/24
Oor heleh vggvi bolohoor yugej ooriigoo hamgaalahiin ohidig zardag nohor biz
hudalch · 2018/08/23
aimshigtai hudlaa yaridag hun be, yamar zorilgotoi baisan bol doo, hunii naimaa hulgaitai holbootoi, yaj ch bodson nasand hureegui nyalh huuhdiig asran hamgaalagchaas n ger ornoos n bur hotoos n hol hulgailj avaachchaad yu yariad bdiin bee
Zochin · 2018/08/23
Ene bol sanaataigaar hun hulgaalsan hereg.shuud tsaazal
Zochin · 2018/08/23
Ene bol sanaataigaar hun hulgaalsan hereg.shuud tsaazal
Zochin · 2018/08/23
Ene bol sanaataigaar hun hulgaalsan hereg.shuud tsaazal
Zochin · 2018/08/23
Ene bol sanaataigaar hun hulgaalsan hereg.shuud tsaazal
эд эрхтэний наймаа · 2018/08/23
Мөнгөтэй томчуудын захиалгаар эрхтэнийг авах гэж байсан байж болзошгүй.Ясыг нь цайтал эрүүд..
зочин · 2018/08/22
энэ хүний наймаачинг цаазлах хэрэгтэй хүүхдийг худалдах гэж бсан нь мэдээж
зочин · 2018/08/22
энэ хүний наймаачинг цаазлах хэрэгтэй хүүхдийг худалдах гэж бсан нь мэдээж
зочин · 2018/08/22
энэ хүний наймаачинг цаазлах хэрэгтэй хүүхдийг худалдах гэж бсан нь мэдээж
зочин · 2018/08/22
нүүр царай,нэр усыг нь нийтэд зарлах хэрэгтэйшдээ цагдаа нараа
Зочин · 2018/08/22
СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ Л БИШ БОЛ ХУДЛАА ШҮҮ НААДАХ ЧИНЬ
Тайландаас · 2018/08/22
Ингэж мэдүүлэг өгвөл хариуцлагаас мултарна гэж бодсон юм байх даа. Бусдад үлгэр жишээ болгож хатуу шийтгээрэй.